Кэйт Миддлетон жирэмсэн үү?

Хааны гэр бүлийн хосууд Уиллиам Кэйт нар өнгөрөгч лхагва гарагт Копенгаген хотноо байрлах НҮБ-ын яаралтай тусламжийн төвд, Зүүн Африкийн өлсгөлөнд нэрвэгдсэн ард түмэнд хүмүүнлэгийн тусламжаа илгээхээр очсон билээ.
Хааны гэр бүлийн хосууд Уиллиам Кэйт нар өнгөрөгч лхагва гарагт Копенгаген хотноо байрлах НҮБ-ын яаралтай тусламжийн төвд, Зүүн Африкийн өлсгөлөнд нэрвэгдсэн ард түмэнд хүмүүнлэгийн тусламжаа илгээхээр очсон билээ. Хааны гэр бүлийнхний хийсэн уулзалтын үеэр Кэйт Миддлетон самрын тос идэхээс эелдгээр татгалзсан нь түүнийг хөл хүнд байж магадгүй гэсэн цуурхлыг дэгдээсэн байна.
Эмч нар жирэмсэн эмэгтэйчүүдэд хүүхдээ харшилтай төрүүлэхгүйн тулд самрын тос хэрэглэхгүй байхыг зөвлөдөг нь түүнийг ийнхүү хардахад хүргэжээ. Кэйт нөхөр, хунтайж Уиллиамст самрын тосыг авч өгөхөд, тэрээр самрын тосны савалгаа болон шошгийг сайтар нягталж харсан нь зураглаачдын дуранд бууж, сэтгүүлчдийн анхаарлыг ихэд татсан байна.
Кэйтийн хэвлэлийн төлөөлөгч түүнийг ямар нэгэн самрын харшилгүй гэж хэлсэн нь “дарин дээр давс нэмж”,  жирэмсэн гэсэн цуурхалыг батлах мэт хэрэг болжээ..
Өнгөрсөн долоо хоногт , Британийн парламент 300 жилийн туршид хэвээр баримталж ирсэн дүрэм журамд өөрчлөлт оруулж, эмэгтэй хүн засгийн эрх барих эрхийг олгохоор болсон бөгөөд өөрөөр хэлвэл, хэрвээ Кэйт жирэмсэн хийгээд, төрөх хүүхэд нь охин байвал Хатан хаан болно гэсэн үг юм.
Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон энэхүү дүрэм, журамд өөрчлөлт оруулах санаачлагыг гаргасан бөгөөд Уиллиам, Кэйт нарын анхны хүүхэд эрэгтэй, эмэгтэйн аль нь ч байсан удам залган, засгийн эрхийг барих эрхийг эдлэх боломжтой болж байна.
Хэдийгээр Кэйт Копенгаген хотноо хийсэн хүмүүнлэгийн айлчлалын үеэрээ дэгжин сайхан хувцасласан байсан хэдий ч, сэтгүүлчид түүний хувцаслалтанд нь бус хоолны дэглэм барьсанд нь хэт анхаарлаа хандуулж, харшилгүй атлаа самрын тосноос татгалзсан талаар мэдээлсээр байна.
Тэрээр бие барьсан улаан хүрэм, алтан оруулгатай матрын арьсан бүсийг бүсэлхийгээрээ чанга бүсэлж өмссөн нь түүний гэдсэнд хүүхэд байхгүйг илтгэж байсан ч, самрын тосноос татгалзсан нь Кэйтийн жирэмсэн, үгүй эсэхийг эргэлзээтэй үлдээлээ

UNEN.mn-ний орчуулагч, сэтгүүлч О.Удвал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)