Газрын тосны баялгийн эрин айсуй

“Сүүлийн зургаан жил дэлхий дахиныг нэлээд “нерв”-түүлсэн гэж болно. Нүүрстөрөгчийн түүхий эдийн нөөц барагдаж, газрын тос болон шатахууны үнэ дээд амжилт тогтоохоор өсч, Хятад улс нөөцийн эрэлд даяаршсан аялалд гарсан гэх мэт тоочоод баршгүй олон асуудал тулгарсан” гэж оюун санааны их багш Стив Левин олон улсын харилцааны шилдэг сэтгүүл Foreign Policy–д өгсөн нийтлэлийнхээ эхэнд онцолжээ.
“Сүүлийн зургаан жил дэлхий дахиныг нэлээд “нерв”-түүлсэн гэж болно. Нүүрстөрөгчийн түүхий эдийн нөөц барагдаж, газрын тос болон шатахууны үнэ дээд амжилт тогтоохоор өсч, Хятад улс нөөцийн эрэлд даяаршсан аялалд гарсан гэх мэт тоочоод баршгүй олон асуудал тулгарсан” гэж оюун санааны их багш Стив Левин олон улсын харилцааны шилдэг сэтгүүл Foreign Policy–д өгсөн нийтлэлийнхээ эхэнд онцолжээ.
Владимир Путин газрын тос, хийгээр дэмжих чадвартайгаараа дэлхийн түвшинд үнэд хүрч байсан бол Уго Чавес “мулт татуулсан” хамраа үзүүлж байсан.
Гэтэл одоо бидний өмнө бас нэг өөр асуудал гараад ирлээ. Эрчим хүчний асуудлаар мэргэшсэн дэлхийн шилдэг судлаач, тоймчдын дүгнэж байгаагаар, технологийн хөгжил болон газрын тосны үнийн огцом өсөлт нь дэлхийн газрын тосны үйлдвэрлэлд хувьсал дагуулж байгаа аж.
Тэгэхээр бид одоо шал дэмий зүйлсийн төлөө бус геополитикийн эмх замбараагүй байдлын эринд бэлтгэхэд санаа зовних хэрэгтэй. Өмнө нь чухалд тооцогддоггүй байсан орнууд одоо дэлхийн тавцанд гол тоглогч болон гарч ирэх төлөвтэй байна. Тухайлбал, Хойд Америк газрын тосоо өөрсдөө олборлодог болж магадгүй байна.
Энэ нь АНУ-ын эдийн засгийн бүтээмжийг эрс нэмэгдүүлнэ гэж АНУ-ын эрчим хүчний мэдээллийн төвийн тэргүүн Адам Симинск онцолсон. Өнгөрсөн долоо хоногт “Шинэ Америк” сангийнхан эрчим хүчний асуудлаар дагнасан шилдэг зургаан шинжээчийг урин хэтийн төлвийг хэлэлцжээ.
Хэлэлцээрийн дүнд АНУаас гадна Эфиоп, Кипр, Францын Гвиана, Израиль, Кени, Мозамбик, Сьерра-Леон, Сомал,Танзан, Уганда гэсэн орнууд ирээдүйд газрын тосны салбарт хаанчлал тогтоохыг тодорхойлсон байна. Шинэ хөгжлийн эрин эхлэхэд зарим орны улстөрийн амьдрал ч ээдрээтэй болохыг шинжээчид онцолсон байна.
Тухайлбал Уго Чавес, авилгын хэрэгт сэжиглэгдээд буй Туркмений Ерөнхийлөгч Гурбангул Бердымухамедов, Гвинейн Ерөнхийлөгч Теодор Обианг Нгем Мбасого нарын байдал асуудалтай болох төлөвтэй байгаа аж. Олон улсын харилцааны зөвлөлийн шинжээч Майкл Левигийн дүгнэж буйгаар, шинэ эриний үед Орос ч ялагдал хүлээж болзошгүй гэнэ.
“Одоохондоо Путины эринд хямрал ажиглагдахгүй байгаа ч улсын төсвийг тэнцвэртэй байлгахад газрын тосны үнийг баррелийн үнэ 117 ам доллар байх түвшинд барих ёстой. Газрын тос, ам.долларыг зоригтойхон чангалж зүрхлэхгүй Путины хувьд бусад ертөнцтэй нөхөрсөг хэвээр л биеэ авч гарах байх даа” гэж тэрбээр онцолсон байна. Түүнээс гадна үнийн уналт, олон төрлийн шинэ үйлдвэрлэгчдийн улмаас ОПЕК-ийн нөлөө буурах аж.
Түүгээр ч зогсохгүй тус байгууллага дэлхийн эдийн засагт чухал байр суурь эзлэхээ болих гэнэ. “Тус байгууллагынхан өөрсдийг нь дэлхий дахин хэчнээн үзэн яддагийг одоо ч мэдэрдэггүй. Гэхдээ тэд энэ тухай удахгүй мэдэрнэ” гэж Shell USA –ийн Ерөнхийлөгч асан Жон Хофмайстер хэлэлцээрийн үед онцолжээ.

Ц.МӨНХЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)