“Аль-Каида” Америкийг дахин сүрдүүлэв
- 2012-07-26
- Дэлхий
- 0
“Аль-Каида”-гийн Ирак дахь бүлэглэлийн тэргүүн Абу Бакр альБагдади
АНУ-ын нутаг дэвсгэр дээр дахин халдлага үйлдэхээ анхааруулсан тухай NBC
News мэдээлжээ.

Тэрбээр илгээсэн дүрс бичлэгтээ, “Манай алан хядагчид хэдийнэ АНУ-ыг зорьсон. Тэд та бүхнийг Усама бен Ладенаас илүү харгисаар гэсгээх тангараг өргөсөн” гэдгийг онцгойлон анхааруулсан байна. Алан хядагчдын бүлгийн тэргүүн халдлага хэзээ болохыг хэлээгүй бөгөөд харин Америкийн “зүрхэн тус газар” үйлдэхээ мэдээлсэн аж.
2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа тусгай албаныхан зөвхөн Нью-Йоркт л гэхэд алан хядагчдын 10 гаруй дайралтыг тухай бүрт нь нам цохиж байсныг сануулах нь зүйтэй.
Гэхдээ FBI-ийн мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар тус хот одоо алан хядагчдын сонирхлыг тийм ч ихээр татах учиргүй аж. Алан хядагчид үнэхээр халдлага хийх бол түүнийгээ зарлаад байдаггүй. Тийм болохоор энэ нь сүрдүүлгийн зальт арга байж болзошгүй гэнэ.
Мэргэжилтнүүдийн судалснаар, Абу Бакр аль-Багдади гэгч этгээд 2010 оноос Иракийн “Аль-Каида”- гийн төлөөллийг удирдаж эхэлсэн байна. Тэрбээр АНУ-ын нутаг дэвсгэр дээр халдлага үйлдэхээс гадна Иракт ч хэд хэдэн алан хядлага үйлдэхээ амласан аж.
Ц.МӨНХЖАРГАЛ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)