Ганын Ерөнхийлөгч зуурдаар таалал төгсчээ

Баруун Африкийн Гана улсын Ерөнхийлөгч Жон Эванс Атта Миллс 69 насандаа зуурдаар таалал төгссөн байна.
Баруун Африкийн Гана улсын Ерөнхийлөгч Жон Эванс Атта Миллс 69 насандаа зуурдаар таалал төгссөн байна. “Гана улсын Ерөнхийлөгч цаг бусаар хорвоог орхисонд гүн эмгэнэл илэрхийлж байна” гэж Ерөнхийлөгчийн захиргааны албанаас мэдээлснийг эх сурвалжууд дамжуулжээ. Улстөрчийн үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж.
Миллс Гана улсыг удирдах үедээ Африкийн өндөр хөгжилтэй, ардчилсан орны нэг болгож чадсан. Тухайлбал, 2010 онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хөгжлийн өсөлт маш өндөр түвшинд хүрчээ. Түүнээс гадна Гана нь тивийнхээ нефть олборлогч улсын тоонд багтжээ. Жон Атта Миллс нь 1944 оны долдугаар сарын 21-нд Гана улсад төржээ.
1997-2001 онд улсынхаа дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байгаад 2009 оны сонгуульд ялалт байгуулан нэгдүгээр сарын 7-нд улсынхаа тэргүүнийн суудалд суужээ.
Жон Атта Миллсийг таалал төгссөнөөс хэдхэн цагийн дараа тус улсын дэд ерөнхийлөгч Жон Драмани Махам Ерөнхийлөгчийн албанд томилогдсон байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгууль болох ирэх 12-дугаар сар хүртэл улсаа удирдах аж.

Ц.МӨНХЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)