Египетийн шинэ телевизед “нүүр”-гүй эмэгтэйчүүд ажиллана
- 2012-07-26
- Дэлхий
- 0
Египетийн шинэ телевизед “нүүр”-гүй
эмэгтэйчүүд ажиллана Тус улсад “Мария-ТВ” гэх шинэ телевиз нээлтээ
хийжээ. Нэрийг нь сонсоход тусгайлан эмэгтэйчүүдэд зориулагдсан мэт
боловч дотоод хэв журам, байдал нь бусад телевизийн адил лалын хатуу
дэглэмтэй.

Түүгээр зогсохгүй шинэ телевизийн нүүр царай болох эмэгтэй хөтлөгч нүүрээ бүрэн халхалсан шашныхаа уламжлалт хувцсыг өмсөх аж. Мөн тус телевизийн ажилчин эмэгтэйчүүдээс гадна нэвтрүүлэгт уригдан оролцох бүх эмэгтэй ийн хувцаслах ёстой гэнэ.
Энэ нь тус телевизийн эмэгтэйчүүдийн гаргасан дотоод журам аж. Учир нь шашиндаа үнэнч эмэгтэйчүүд өмнө нь битүү өмсгөлийнхөө асуудлаас болж бусад телевизэд ажиллах боломжгүй байж. “Би телевизэд ажилд орох гэж олон удаа хичээсэн. Гэвч нүүр битүү хаалттай хувцасладгаас минь болж үргэлж татгалздаг байлаа.
Би бүр эфирээр гаралгүй, арын албанд ажиллая гэж оролдсон ч бүтээгүй. Уламжлал маань тэдний улстөртэй сөргөлддөг юм билээ” гэж тус телевизийн захирал Хеба Серах Эль Дин ярьжээ. Тус телевиз шашин болон лалын шашинт гэр бүл, шашиндаа үнэнч эмэгтэйчүүдийн талаархи нэвтрүүлгийг зонхилон бэлтгэх аж. “Өнөөдрийг хүртэл гивлүүрт хувцас өмсч байгаа эмэгтэйчүүдийн хувьд жинхэнэ ялалт гэж болно.
Тэдний хувьд эрх чөлөөний шинэ эрин ирсэн гэж болно” гэж “Мария ТВ”-ийн удирдагч Ахмед Абдалл онцолсон байна. Харин тус телевизийн өрсөлдөгчид, ийм хувцастай нэвтрүүлэг уйтгартай, өнгөгүй байх болно гэж “гоочилж” байгаа гэнэ.

Ц.МӨНХЖАРГАЛ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
(202.179.20.145)
shal tenegbydyyleguitgartai ym