Оросууд шар айрагны хэрэглээгээрээ германчуудыг ардаа орхилоо

Оросын ард түмэн шар айрагны үнэнч хэрэглэгчдийн нэг. Энэхүү согтууруулах ундааг хүчирхэг эдийн засагтай гурван орны иргэд илүү хэрэглэдэг аж.
Оросын ард түмэн шар айрагны үнэнч хэрэглэгчдийн нэг. Энэхүү согтууруулах ундааг хүчирхэг эдийн засагтай гурван орны иргэд илүү хэрэглэдэг аж. Харин шар айрагны үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай германчууд уг жагсаалтын ердөө тавдугаарт бичигджээ.
Энэ судалгааг Barth-Haаs Group гаргасан байна. Өнгөрсөн жил дэлхий даяараа 1,9 тэрбум гектолитр шар айраг хэрэглэсний дөрөвний нэг нь Хятадын иргэдэд ноогдсон сонирхолтой тоо гарчээ. Тус улсад уг ундааны жилийн хэрэглээ 490 сая гектолитр хүрсэн нь дэлхийн дээд амжилт тогтооход хүргэсэн байна.
Тиймдээ ч хятадууд шар айрагны хэрэглээгээрээ нэгдүгээрт орсон аж. Ер нь сүүлийн жилүүдэд Азийн орнуудын шар айрагны зах зээл эрс өсч байгааг судлаачид тогтоосон.
Гэхдээ Хятадын шар айраг бараг усаар хийгдсэн мэт цайвар өнгөтэй, “хатуу” биш аж. Азийн орнуудын жагсаалтад Япон /56 сая гектолитр/, Вьетнам /27,8/, Таиланд /20,6/, Энэтхэг /18,5/, Өмнөд Солонгос /18,5/ улсууд дээгүүр бичигджээ.
Харин дэлхийн жагсаалтын хоёрдугаарт америкчууд орсон бөгөөд тэд өнгөрсөн жил гэхэд 225 сая гектолитр шар айраг “цааш харуулжээ”. Гуравдугаарт бразильчууд 133 сая гектолитр шар айраг хэрэглэж бичигдсэн байна. Харин Европын жагсаалтад тэргүүлэгч оросууд дэлхийн жагсаалтад дөрөвт бичигджээ.

Ц.МӨНХЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)