“Warner Bros” хохирогчдод их хэмжээний мөнгө зориулав
- 2012-07-26
- Дэлхий
- 0
Бэтмений тухай шинэ киног түрээсэлж авсан Warner Bros киностуди
Колорадод болсон халдлагын хохирогчдод туслахаар нэлээд их хэмжээний
мөнгө зарцуулсан тухай CNN мэдээлж байна.

Гэмгүй олон иргэдийг хохироосон гэмт халдлага өнгөрөгч баасан гаригийн шөнө Аврора хотын Century 16 Movie кинотеатрт болсон билээ.
Халдлагын уршгаар 12 хүн амиа алдаж, 58 хүн шархадсан эмгэнэлт явдал болсон. Гэмт этгээдийг даруй баривчилсан бөгөөд энэ сарын сүүлээр түүний шүүх хурал болно. Киностудийн хохирогчдод зориулсан мөнгөний хэмжээг CNN нэрлээгүй ч “хангалттай” буюу асар их гэж тодотгожээ.
Хандивийн мөнгийг Аврорад болсон халдлагад өртсөн хүмүүст зориулсан Community First Foundation сангийн дансанд шилжүүлсэн аж. Санд хуримтлагдсан орлогыг халдлагад өртөж нас барсан хүмүүсийн ар гэр болон шархадсан хүмүүст зориулах юм байна.

Ц.МӨНХЖАРГАЛ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)