Хятадад амьд хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлээгүй хэрэг гарлаа
- 2011-11-07
- Дэлхий
- 0
Амьд хүүхдийг нас барсан хэмээн оношилж, эмнэлэгийн яаралтай тусламж
үзүүлээгүй хэмээн нэгэн эмнэлэгийн эмчилгээний багийнхныг буруутган,
шалгаж байгаа тухай Хятадын Эрүүл мэндийн газраас Баасан гарагт
мэдээллээ.
Амьд хүүхдийг нас барсан хэмээн оношилж, эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлээгүй хэмээн нэгэн эмнэлэгийн эмчилгээний багийнхныг буруутган, шалгаж байгаа тухай Хятадын Эрүүл мэндийн газраас Баасан гарагт мэдээллээ. Фошан мужийн Гуандон хот дахь Нанхай Улаан Загалмайн эмнэлэгт энэ хэрэг 10 сарын 26-ны өдөр болсон тухай Нанхай дүүргийн эрүүл мэндийн нэгдлээс APF-д мэдээлсэн байна.Найман сартай жирэмсэн байсан Лиу Донмэй гэгч эмэгтэй дотуур цус алдан, гэдсээр нь хүчтэй хатгуулж өвдөн эмнэлэгт хүргэгдэн ирсэн бөгөөд удалгүй эмч нар эмэгтэйд хагалгаа хийж, урагийг савнаас гаргасан авч, хүүхэд амьсгалж, уйлахгүй байсны зэрэгцээ арьс хөхөлбөр өнгөтэй болсон байжээ. Тиймээс урагийг амьгүй төрсөнд тооцон, эмчилгээний багийнхан зайлшгүй үзүүлэх ёстой яаралтай тусламжийг үзүүлэлгүй орхисон байна.
Лиугийн бэр эгч хүүхдийг төрснөөс хойш 30-аад минутын дараа тусгай шар өнгийн уутанд хийсэн нярайн цогцсыг хартал, хүүхэд амьд байсан байна. “Би уутны амыг нээж харахад хүүхдийн гар, хөл хөдөлж, гэдэс нь оволзон дээш доош түнхэлцэж, амнаас нь хөөс сахарч байсан” хэмээн тэрээр ярьжээ. Эмч нар дутуу төрсөн нярайг гэр бүлийнхэнд нь эмэгтэй хүүхэд байсан гэж хэлсэн хэдий ч, уутыг нээж харахад эрэгтэй хүүхэд байсанд би бүр балмагдаж орхисон хэмээн тэрээр нэмж хэлсэн байна.
Хятад улсын ихэнх өрх айл улсынхаа хүн ам руу чиглэсэн хатуу бодлогыг хэрэгжүүлж, ихэвчлэн ганц хүүхэдтэй байдгийн зэрэгцээ, удам залгана хэмээн эрэгтэй хүүхдийг эмэгтэй хүүхдээс илүүд үздэгтэй холбогдуулан, хүүхдийн амийг аварч чадаагүйгээ хаацайлах зорилгоор эмчилгээний багийнхан амьгүй урагийн хүйсийг эмэгтэй гэж гэр бүлийнхэнд нь худал хэлсэн гэж тэд үзэж байгаа гэнэ.
Хүүхдийг амьд байгааг мэдсэний дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлж, сэхээн амьдруулах эмчилгээг яаравчлан хийлгүүлсэн бөгөөд хүүгийн биеийн байдал сайжирч байгаа ажээ.
Эмнэлэгийн ажилчид хэрэгтэй холбоотой асуудлаар ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан бөгөөд хүн амынхаа эрүүл мэндийг сайжруулах зорилт тавин ажиллаж буй Хятад улсын эрүүл мэндийн тогтолцоо бүрэн төлөвшөөгүй төдийгүй, ялангуяа ядуу буурай бүсүүдэд эмнэлгийн үйлчилгээг жинхэнэ утгаар хүргэж чадахгүй байгаагийн нэгэн илрэл болж байна гэсэн шүүмжлэлд өртөөд байна.
Лиугийн гэр бүлийнхэн 300,000 юан буюу 45,000 долларыг эмнэлгээс гаргуулахаар нэхэмжилж байгаа бөгөөд төрөх тасгийн эрхлэгчээс гадна, нэг эмч, хоёр сувилагчийг сэжигтнээр татан, байцааж байгаа ажээ.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)