Ямар спорт үзэхээсээ шалтгаалж сувгаа сонго

“Лондон 2012” зуны олимпийн XXX наадмыг Монгол Улсын найман телевиз шууд дамжуулан үзүүлэхээр гэрээ байгуулжээ.
“Лондон 2012” зуны олимпийн XXX наадмыг Монгол Улсын найман телевиз шууд дамжуулан үзүүлэхээр гэрээ байгуулжээ. Ингэхдээ Монголын тамирчдынхаа тэмцээнийг бүгд ижил эрхтэйгээр шууд хүргэх бол үзэгчдэд хүртээмжтэй байх үүднээс бусад спорт төрлүүдээ хуваан авч, дамжуулах юм байна. Гэхдээ тэдгээр найман телевизээс MN25 дугаар суваг телевиз давуу эрхтэйгээр бүх спортын төрлийг дамжуулах бол бусад долоон телевиз тус тус таван төрлийн спортын тэмцээн, уралдааныг монголчууддаа шууд дамжуулан үзүүлэхээр бэлтгэлээ хангаад байна.
“Лондон-2012”-ыг шууд дамжуулах Монголын телевизүүд дараах байдлаар шууд дамжуулах төрлүүдээ хуваарилжээ:

•    EDU TV буюу “Боловсрол суваг” телевиз:
Сагсан бөмбөг, хөнгөн атлетик, усанд сэлэлт, байт харваа, хүндийг өргөлт
•    MNB буюу МҮОНТ:
Чөлөөт бөх, жүдо бөх, буудлага, волейбол, таэквондо, хоккей
•    NTV телевиз:
Волейбол, усанд сэлэлт, ширээний теннис, туялзуур сэлэм, байт харваа
•    ТВ9 телевиз:
Чөлөөт бөх, бокс, гимнастик, хүндийг өргөлт, триатлон
•    SBN телевиз:
Хөлбөмбөг, гимнастик, таэквондо, талбайн теннис, элсний волейбол
•    UBS телевиз:
Сагсан бөмбөг, хөнгөн атлетик, ширээний теннис, гандбол, талбайн теннис
•    ТВ5 телевиз:
Бокс, буудлага, хөлбөмбөг, дугуйн спорт, элсний волейбол
•    MN25 телевиз:
Бүх төрлийн тэмцээнийг дамжуулна.

   




   
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)