Байтынхан Олимпийн салхийг хагална

 “Лондон-2012” олимпийн наадмын байт сурын харваа өнөөдөр эхэлнэ
“Лондон-2012” олимпийн наадмын байт сурын харваа өнөөдөр эхэлнэ. Манай улсаас олон улсын хэмжээний мастер Ж.Гантөгс, Б.Урантунгалаг нар ганцаарчилсан тэмцээнд оролцож байгаа юм. Ж.Гантөгс 1987 оноос байт харваагаар хичээллэж бөгөөд өнгөрсөн жил Итали улсын Турин хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн зайн нийлбэр дүнгээр 1346 оноо онож нийт 199 тамирчнаас есдүгээр байранд шалгарч олимпод оролцох эрхээ авсан. ОУХМ Б.Урантунгалаг Ираны Тегеран хотноо болсон 2012 оны олимпийн эрх олгох тусгай тэмцээнд хоёрдугаар байр эзэлж олимпод оролцох эрхээ авсан юм. Монголын цагаар 16.00 цагт Ж.Гантөгс 20.00 цагт Б.Урантунгалаг тэмцээнээ эхлүүлнэ.

Ч. Батцэцэг

www.unen.mn
              
             
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)