Д.Бямбадорж 13 давбал аварга болно

Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын нагоя башёд өвдөг шороодолгүй түрүүлж, Эзэн хааны цомыг гурав дахь удаагаа хүртсэн озэки Харумафүжи Д.Бямбадорж ирэх есдүгээр сарын башёд амжилттай барилдвал ёкозуна цол хүртэх боломжтой болов.

Учир нь башё өндөрлөсний дараа Ёкозунагийн зөвлөл даваа гаригт хуралдаж, озэки Харумафүжигийн амжилтыг үнэлж, ирэх есдүгээр сарын башёд 13 ба түүнээс дээш даваа авсан тохиолдолд ёкозуна цол хүртээхээр шийдвэрлэжээ. Харин Ёкозунагийн зөвлөлөөр их аварга Хакухо М.Даваажаргалыг шүүмжилсэн байна.
Башёгийн 14 дэх өдрийн барилдаанд озэки Кисэносатотой барилдах үедээ золгохоос зайлсхийсэн нь их аваргыг шүүмжлэх гол шалтгаан болсон гэнэ. Тэд ёкозуна Хакухогийн оргил үе нь өнгөрсөн, сүүлийн үед дайчин бус, мохоо барилдаан үзүүлэх болсон гэж дүгнэсэн байна. Их аварга Хакухо М.Даваажаргал эх орондоо ирээд байгаа бол озэки Харумафүжи есдүгээр сарын башёгийн бэлтгэлээ базаахаар Японд үлдсэн аж.

Р.ГОО

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)