Египетэд автобусны осол болж, Унгарын 11 жуулчин амиа алдлаа
- 2011-11-07
- Дэлхий
- 0
Ням гарагийн орой Египетийн зүүн өмнөд хэсэгт байрлах “Улаан далай”
амралтын газрын ойролцоо хурд хэтрүүлж явсан жуулчны автобус онхолдож,
Унгарын 11 жуулчин харамсалтайгаар амь насаа алдсан томоохон хэрэг
гарсан тухай тус улсын цагдаагийн газраас мэдээллээ.
Ням гарагийн орой Египетийн зүүн өмнөд хэсэгт байрлах “Улаан далай” амралтын газрын ойролцоо хурд хэтрүүлж явсан жуулчны автобус онхолдож, Унгарын 11 жуулчин харамсалтайгаар амь насаа алдсан томоохон хэрэг гарсан тухай тус улсын цагдаагийн газраас мэдээллээ. Ослын улмаас, Унгарын 27 жуулчин мөн хүнд бэртэж гэмтсэн бөгөөд тэдний дөрөв нь хүүхэд байжээ. Бэртэж гэмтсэн иргэд болон нас барагсдын цогцсыг Хургада эмнэлэгт хүргэсэн байна. Египетийн аюулгүй байдлыг сахин хамгаалах ажилчид болон эмнэлгийн мэргэжилтнүүд жуулчдыг зочид буудлаас аван, нисэх онгоцны буудал хүргэх замд жолооч хурд хэтрүүлэн явсны улмаас удирдлагаа хянах чадвараа алдаж, ослыг үйлдсэн гэдгээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Лалын шашны баяр болох Эйд ал-Адха буюу Тахил өргөх ёслолын эхний өдөр уг осол болсон бөгөөд Египетийн болон бусад орны жуулчид баярт оролцохоор Улаан Далай амралтын газрыг зорин ирсээр байгаа ажээ.
Египетэд шаардлага хангахгүй тавигдсан зам, замын хөдөлгөөний тухай хуулийн хэрэгжилтийн гажуудлаас үүдэн авто осол гарах нь энгийн үзэгдэл болсон бөгөөд 82 сая гаруй хүн амтай тус улсад жилд авто ослоор 6000 гаруй хүн амиа насаа алддаг гэсэн үзүүлэлт байдаг байна.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О. Удвал

Сэтгэгдэл (0)