Ойгоос 250 орчим ураг олдов
- 2012-07-27
- Дэлхий
- 0
Өнгөрөгч долоо хоногт Оросын Екатеринбург хотын Нижний Тагилийн
ойролцоох ойгоос дөрвөн ширхэг 50 литрийн хуванцар саванд хийсэн хүний
ураг олдож олныг хирдхийлгэсэн юм.
Өнгөрөгч долоо хоногт Оросын Екатеринбург хотын Нижний Тагилийн ойролцоох ойгоос дөрвөн ширхэг 50 литрийн хуванцар саванд хийсэн хүний ураг олдож олныг хирдхийлгэсэн юм. Мэдээллийн эх сурвалжууд анх 50 ширхэг ураг олдсон тухай шуугиж байсан ч энэ тоо сүүлдээ тав дахин их болох нь тогтоогдсон.
Уг хэргийн дагуу Свердловск хотын цагдаа нар хэргийн газар үзлэг хийж, нийт 248 ширхэг хүний ураг байсныг сэтгүүлчдэд мэдээлжээ.
Хуванцар саван дотор химийн тусгай бодис ашиглан хадгалж байсан эдгээр ургийн хэмжээ гарын алганы тал шиг байсан гэнэ. Савтай ургуудыг эмгэг судлалын судалгаанд хамруулахаар Невьянск хотын цогцос хадгалах газарт шилжүүлсэн байна Түүнээс гадна цагдаагийн ажилтнууд тус бүс нутгийн эрүүл мэндийн газруудад шалгалт хийн уг хэрэгтэй холбоотой зүйлсийг тодруулахаар болжээ.
Хуванцар савнуудын хаяг дээр дөрвөн эмнэлгийн байгууллагын нэр байсан тул эздийг олоход асуудалгүй гэж цагдаагийнхан үзэж буй аж. Анх уг хэрэг мандсаны дараахан орон нутгийн мэдээллийн эх сурвалжууд “Энэ бол Екатеринбург хотын гурван эмнэлгийн биологийн хаягдал” болохыг тогтоосон.
Харин эмнэлгийн хог хаягдлыг устгах ёстой байгууллага хариуцлагагүй ажилласны улмаас ийм хэрэг гарлаа” хэмээн дамжуулж байсан.
Харин одоо хотын удирдлага цагдаагийн байгууллагатай хамтран уг хэргийг дахин нягтлахаар болжээ. “Энэ хэргийн учир шалтгааныг ойрын хугацаанд олж тогтооно. Буруутай хүмүүс нь захиргааны болон доод шатны хэн ч байлаа гэсэн эрүүгийн хариуцлага хүлээх ёстой” гэж тус мужийн захиргааны нэгдүгээр орлогч Владимир Власов мэдэгдсэн байна. Хэргийн тухай эргэн сануулахад, хөлдүү цусан олдворыг Невьянскийн ойролцоох ойд мөөг түүж байсан хүмүүс анх илрүүлсэн. Ураг тус бүрт овог болон үл мэдэгдэх тоон хаяг зүүсэн байжээ.
Эдгээр тоо нь ургийн эхийн хэвтэж байсан өрөөний дугаар байж болзошгүй гэж цагдаагийнхан дүгнэж буй. Тус хотын аль нэг эмнэлгийн байгууллага биологийн хаягдлаа тээвэрлүүлэх, зохицуулахад асуудал гарсны улмаас өөрсдөө ойд аваачиж хаясан байж болзошгүй гэж анх дүгнэж байсан.
Гэхдээ Невьянскийн эмнэлгийн албаныхны онцолж буйгаар, усанд зориулагдсан хуванцар саванд хадгалсан ургуудыг өөр дүүрэг юмуу Екатеринбург хотоос авчирсан байх магадлалтай гэнэ. Учир нь тус бүс нутаг харьцангуй жижигхэн учир ийм олон тооны үр хөндөлт, амьгүй төрөлт байх боломжгүй аж.

Ц.МӨНХ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)