Ким Чен Уны нууц хурим шуугиан дэгдээсээр
- 2012-07-27
- Дэлхий
- 0
Өчигдөр Хойд Солонгосын мэдээллийн агентлагууд удирдагч Ким Чен Ун
гэрлэсэн тухай шуугиант мэдээллийг дамжуулав. Өмнө нь тус улсын
мэдээллийн хэрэгслүүд улсынхаа тэрг үүнийг үл таних залуухан эмэгтэйтэй
олны өмнө гарах болсныг мэдээлж байсан.
Өчигдөр Хойд Солонгосын мэдээллийн агентлагууд удирдагч Ким Чен Ун гэрлэсэн тухай шуугиант мэдээллийг дамжуулав. Өмнө нь тус улсын мэдээллийн хэрэгслүүд улсынхаа тэрг үүнийг үл таних залуухан эмэгтэйтэй олны өмнө гарах болсныг мэдээлж байсан.
“Намын дээд удирдагч, ард түмний маршал Ким Чен Ун Пхеньяны шинэ паркийн нээлтэд эхнэр, нөхөр Ли Суль Чжугийн хамт оролцож байна” гэсэн нээлтийн үгээс Хойд Солонгосын иргэд төдийгүй дэлхий дахин залуу удирдагчийн эхнэртэй гэдгийг мэдэж байгаа юм.
Энэ нь бүр саяхных бус эртний гэрлэлт байх магадлалтай гэж иргэд шуугиж эхэлжээ. Хэрвээ энэ үнэн бол Ким Чен Ирийг нас барах хүртэл хүүгийнх нь гэр бүлийн амьдрал тодорхойгүй шалтгаанаар нууцлагдмал байсан гэсэн үг. Хойд Солонгосын шинэ удирдагч энэ сарын эхнээс л үл таних эмэгтэйг олны нүднээ дагуулж явах болсон.
Түүнээс хойш тус улсын иргэд болон хэвлэлийнхэн үл таних эмэгтэйн талаар ихэд сонирхох болжээ. Тэднийг Хойд Солонгост нийлсэн үү баруунд холбоотой байсан уу гэдгийг ч янз бүрээр таамаглаж эхлэв. Харин барууны хэвлэлүүд Ким Чен Уныг Хён Сон Воль гэх поп дуучинтай халуухан роман үүсгэж байсан хэмээн тодорхойлоод байсан.
Гэвч ирээдүйн их удирдагчийн эцэг поп дуучныг үл таашаасны улмаас тэдний харилцаа үгүй болсон гэдэг. Японы хэвлэлүүдийн бичиж буйгаар дуучин бүсгүй Ким Чен Унаас салсныхаа дараа нөхөрт гарч хүүтэй болж амжжээ. Тиймээс их удирдагч уруу буцаж ирнэ гэдэг бараг л худлаа болсон гэсэн үг.
Харин залуу удирдагчийн эхнэрийг 27 настай, Пхеньян дахь Ким Ир Сений нэрэмжит их сургуулийг дүүргэсэн, эцэг нь багш, эх нь эмч гэхээс өөр мэдээлэлгүй байсан. Харин өнөөдөр түүний нэр тодроод зогсохгүй албан ёсны эхнэр мөн тэд охинтой гэсэн мэдээлэл ч байна.
Дашрамд сонирхуулахад, Хойд Солонгост Ли Суль Чжу нэртэй эстрадын алдарт дуучин байдаг бөгөөд нүүр царай нь ч тэргүүн хатагтайтай тун адилхан гэсэн.

Ц.МӨНХЖАРГАЛ
www.UNEN.mn
www.UNEN.mn
Сэтгэгдэл (0)