Өнөөдөр Н.Төгсцогт тулалдана
- 2012-07-30
- Спорт
- 0
“Лондон 2012” олимпийн боксын 52 кг-ын жинд тоглох дэлхийн аваргын
мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт өнөөдөр эхний тулаанаа
хийнэ.
“Лондон 2012” олимпийн боксын 52 кг-ын жинд тоглох дэлхийн аваргын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт өнөөдөр эхний тулаанаа хийнэ. Түүний эхний тоглолт Улаанбаатарын цагаар 21.30 цагт болох бөгөөд Азербайжаны боксчин Элвин Мамишзадатай тулалдана. Хэрэв эхний учраагаа ялбал Италийн боксчин Винчензо Пикардитай тулалдах ажээ. Хоёр дахь өдрийн байдлаар манай бөхчүүд медалийн тавцанд зогсч чадаагүй байгаа билээ. Өнөөдөр манай шилдэг жүдочид болон бокс, байт харвааныхан Лондоны дэвжээнээ хүчээ үзэх учиртай. 16:00 цагт байт харвааны тэмцээнд манай Ж.Гантөгс цэцээ сорино. Харин үргэлжлүүлээд 16:3 цагт жүдогийн эрэгтэй 73 кг-ийн жинд С.Ням-Очир, эмэгтэй 57 кг-д Д.Сумъяа нар татамид гарахаар бэлтгэж байна. Түүнчлэн орой 20:00 цагт байт харвааны ганцаарчилсан төрөлд Б.Урантунгалал харвах бол үргэлжлүүлээд 20:30 цагт боксын 52 кг-ийн жинд Н.Төгсцогт тулалдана. Манай жүдочдын найдлага тасрах болоогүй байгаа. Өнөөдөр барилдах С.Ням-Очир болон Д.Сумъяа нарын тухайд мөн л дэлхийн төвшинд хүчтэй өрсөлдөгч нарт тооцогддог. Ингээд боксын Н. Төгсцогттоо амжилт хүсье
“Лондон 2012” олимпийн боксын 52 кг-ын жинд тоглох дэлхийн аваргын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт өнөөдөр эхний тулаанаа хийнэ. Түүний эхний тоглолт Улаанбаатарын цагаар 21.30 цагт болох бөгөөд Азербайжаны боксчин Элвин Мамишзадатай тулалдана. Хэрэв эхний учраагаа ялбал Италийн боксчин Винчензо Пикардитай тулалдах ажээ. Хоёр дахь өдрийн байдлаар манай бөхчүүд медалийн тавцанд зогсч чадаагүй байгаа билээ. Өнөөдөр манай шилдэг жүдочид болон бокс, байт харвааныхан Лондоны дэвжээнээ хүчээ үзэх учиртай. 16:00 цагт байт харвааны тэмцээнд манай Ж.Гантөгс цэцээ сорино. Харин үргэлжлүүлээд 16:3 цагт жүдогийн эрэгтэй 73 кг-ийн жинд С.Ням-Очир, эмэгтэй 57 кг-д Д.Сумъяа нар татамид гарахаар бэлтгэж байна. Түүнчлэн орой 20:00 цагт байт харвааны ганцаарчилсан төрөлд Б.Урантунгалал харвах бол үргэлжлүүлээд 20:30 цагт боксын 52 кг-ийн жинд Н.Төгсцогт тулалдана. Манай жүдочдын найдлага тасрах болоогүй байгаа. Өнөөдөр барилдах С.Ням-Очир болон Д.Сумъяа нарын тухайд мөн л дэлхийн төвшинд хүчтэй өрсөлдөгч нарт тооцогддог. Ингээд боксын Н. Төгсцогттоо амжилт хүсьеЧ. Батцэцэг
www.unen.mn
www.unen.mn

Сэтгэгдэл (0)