Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимпод оролцож буй тамирчидтайгаа уулзав
- 2012-07-30
- Спорт
- 0
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Лондон 2012” зуны 30 дугаар
олимпод оролцож буй монголын баг тамирчидтай Лондон дахь тамирчдын
хотхонд өнөөдөр уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Лондон 2012” зуны 30 дугаар олимпод оролцож буй монголын баг тамирчидтай Лондон дахь тамирчдын хотхонд өнөөдөр уулзлаа. Тамирчдын хотхонд Монгол Улсын Ерөнхийлөгчийг Монгол Улсын Шадар сайд, “Лондон 2012” зуны 30 дугаар олимпийн наадмын монголын багийн ахлагч М.Энхболд, Монголын Үндэсний олимпийн хорооны дарга З.Загдсүрэн, Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар нар угтав.
“Лондон 2012” олимпийн наадамд спортын 7 төрөлд 29 тамирчин өрсөлдөж байна. Монголын тамирчид бэлтгэл сайн, сэтгэл санаа өөдрөг, амжилт гаргана гэсэн итгэл найдвар дүүрэн байгаагаа төрийн тэргүүнд хэлж байв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимпод оролцож буй тамирчиддаа амжилт хүсч, олимпод улсаа төлөөлж оролцох нь чухал, амжилт гаргах нь бүр чухал гээд Лондонгийн тэнгэрт төрийнхөө далбааг мандуулахыг тамирчиддаа уриаллаа.

Ч. Батцэцэг
www.unen.mn
www.unen.mn

Сэтгэгдэл (0)