Б.Түвшинбат илт давуу яллаа

"Лондон-2012" зуны XXX олимпийн наадамд өрсөлдөж буй ширэн бээлийтнүүдийн салхийг манай тамирчин амжилттай хагаллаа.
"Лондон-2012" зуны XXX олимпийн наадамд өрсөлдөж буй ширэн бээлийтнүүдийн салхийг манай тамирчин амжилттай хагаллаа. Олимпийн боксын 69 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ Б.Түвшинбат өчигдөр эхний тулаанаа хийж өрсөлдөгчөө илт давуу буулган авсан юм. Тэрбээр Габоны тамирчин Янник Митоумба Мбеминтай тулалдаж эхний үед 5-1, хоёрдугаар үед 6-1, гуравдугаар үед 6-2, нийлбэр дүнгээр 17-4 харьцаагаар яллаа. Түүний дараагийн тоглолт наймдугаар сарын 3-нд болох бөгөөд өрсөлдөгч нь Францын тамирчин аж.

Ч. Батцэцэг

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)