О.Гүндэгмаа шигшээд шалгарч чадсангүй

Олимпийн их наадмын буудлагын эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн төрлийн шигшээ тоглолтод олимпийн дэд аварга, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа 380 оноо авснаар 18 дугаар байрт шалгарсан байна. Ингэснээр манай тамирчин тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.

О.Гүндэгмаагийн хувьд ирэх сарын 1-нд өөрийн үндсэн төрөл болох гар бууны 25 метрийн төрөлд өрсөлдөх аж. Тэмцээний дүрмийн дагуу эхний найман байрт орсон буудагчид финалын шатанд өрсөлдөх эрхтэй.
Хийн гар бууны 10 метрийн төрөлд БНХАУ-ын тамирчин Гуо Венжунь 388, Украины тамирчин Олена Костевиеч 387, Францын тамирчин Целине Говервилле 387 оноотой эхний гуравт бичигдээд байв. Дугаар шилжих мөчид шигшээ тоглолт эхлээгүй байсан юм.

Д.БУЛГАН

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)