Хятад улс 158 тэрбум ам.долларыг валютын зах зээлд төвлөрүүлнэ

Хятад улс ирэх хоёр сард Сангийн Яамны татаасаас 1 триллион юан буюу 158 тэрбум ам.долларыг төвлөрүүлэн, валютын зах зээлд оруулахаар болсон тухай Ройтерс агентлаг мэдээлж байна.
Хятад улс ирэх хоёр сард Сангийн Яамны татаасаас нэг триллион юан буюу 158 тэрбум ам.долларыг төвлөрүүлэн, валютын зах зээлд оруулахаар болсон тухай Ройтерс агентлаг мэдээлж байна.

Энэ нь өнгөрсөн жилийн арван сараас засгийн газрын валютын хатуу бодлогод баригдаад байсан мөнгөний эргэлтийг сайжруулна хэмээн Хятад засгийн газар үзэж байгаа бололтой. Сангийн Яам жил бүрийн сүүлийн хоёр сард аж үйлдвэр болоод бусад салбаруудаас төвлөрүүлсэн татаасуудыг засгийн газрын татварын орлогын хуваарилалт болгож, валютын зах зээлд оруулах саналыг гаргасан байна. 

Яамнаас хэр их хэмжээний мөнгийг валютын зах зээлд оруулах талаар нарийн мэдээллийг өгөөгүй боловч, эдийн засгийн шинжээчид өнгөрсөн онд оруулсан татаасын хэмжээ нэг триллион юанаас буурахгүй гэж үзэж байна.
Хятадын Ардын Банк европт нүүрлээд буй өрийн хямралтай холбогдуулан, валютын хатуу бодлогоо зөөллөх төлөвтэй байгааг урьдчилан харж, хүүгийн хэмжээгээ өсгөлгүй  барьж байжээ.


UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)