Америк айдсын эзэд
- 2012-07-30
- Дэлхий
- 0
Америк иргэдийн яасан ч зүглэж болохгүй аюултай орнуудын жагсаалтыг тус улсын төрийн департаментаас эмхтгэн гаргажээ.
Америк иргэдийн яасан ч зүглэж болохгүй аюултай орнуудын жагсаалтыг тус улсын төрийн департаментаас эмхтгэн гаргажээ. “Аюулт” орнуудын шинэ жагсаалтад Ойрхи Дорнод, Африк болон баруун Европын хэд хэдэн орон багтсан байна.
Улстөрийн дотоод зөрчилтэй болон хүчний сөргөл дөөнтэй ямар ч орон Америкийн төрийн департаментаас иргэддээ зориулан гаргадаг жагсаалтад багтдаг.
Тухайлбал, америкчууд Сомалд очиж яах юм. Далайн дээрэмчдийн гарт орох гэсэн хүн л тийш зүглэнэ байх. Гэхдээ америкчуудын хувьд Сомал аюултай орон гэсэн мэдээ шинэ байхаа болиод удаж буй. Учир нь зүглэх шаардлагагүй аюулт орнуудын жагсаалтыг Америкийн албаныхан жил бүр шинэчилдэг.
Зөвхөн америк иргэд төдийгүй бүхий л гаднынханд эдгээр бүс нутаг аюултайд тооцогдоно. Төрийн департамент нь бусад гадаад хэргийн яамдын адил асуудлын үр дагаврыг амсан толгой сэгсрэх бус урьдчилан сэргийлэх, сануулах үүднээс ийн иргэддээ сануулга гаргадаг.
Харин оросуудын хувьд ийм алхам нэг л ойлгомжгүй. Учир нь ямар ч орос хүн дайтаж буй харь орныг зүглэх тухай бодох ч үгүй нь лав. Түүнээс гадна Оросын аялал жуулчлалын байгууллагууд Гадаад хэргийн яамны цахим хуудас дээрх анхааруулгыг бараг л үздэггүй болов уу.
Гэтэл АНУ-ын иргэд Оростой харьцуулахад интернэтээс ихээхэн хамааралтай. Интернэт нь америкчуудын хувьд мэдээллийн гол эх үүсвэр төдийгүй хэвлэл, телевизээс ч илүү итгэдэг гэсэн албан ёсны судалгаа байдаг. Үнэхээр ч америкийн албан хаагчид иргэдийнхээ итгэл дээр тулгуурласан эл сонирхлыг хүндэт гэн албаны үйл ажиллагаа явуу лахаас илүү интер нэтээр бүхнийг зохицуулахыг эрхэмд үздэг. Аюултай орнуудын шинэ жагсаалтад Казахстан Улс луйврын төрлөөрөө багтсан байна. Мөн зарим дүүргийн автозамын таагүй байдал, цаг агаарын гэнэтийн аюулыг ч онцолсон аж.
Америкчууд төдийгүй ямар ч жуулчин зорьж буй орноо сайтар судалдаг. Тий мээс харийг зорих гэж буй ямар ч америк хүн төрийн департаментынхаа ца хим хуудсаар заавал зочилдог гэнэ.
Америкийн төрийн албанаас гадна энэ төрлийн судалгаа гаргадаг “Маплекрофт” хэмээх компани бий. Тус компанийн гаргаснаар, жуулчлахад хамгийн таагүй 10 орны жагсаалтад Сомали, Афганистан, Ирак, Конго, Пакистан, Зимбаб, Гаити, Мексик, Колумб, Палестин улс оржээ.
Америк иргэдийн яасан ч зүглэж болохгүй аюултай орнуудын жагсаалтыг тус улсын төрийн департаментаас эмхтгэн гаргажээ. “Аюулт” орнуудын шинэ жагсаалтад Ойрхи Дорнод, Африк болон баруун Европын хэд хэдэн орон багтсан байна. Улстөрийн дотоод зөрчилтэй болон хүчний сөргөл дөөнтэй ямар ч орон Америкийн төрийн департаментаас иргэддээ зориулан гаргадаг жагсаалтад багтдаг.
Тухайлбал, америкчууд Сомалд очиж яах юм. Далайн дээрэмчдийн гарт орох гэсэн хүн л тийш зүглэнэ байх. Гэхдээ америкчуудын хувьд Сомал аюултай орон гэсэн мэдээ шинэ байхаа болиод удаж буй. Учир нь зүглэх шаардлагагүй аюулт орнуудын жагсаалтыг Америкийн албаныхан жил бүр шинэчилдэг.
Зөвхөн америк иргэд төдийгүй бүхий л гаднынханд эдгээр бүс нутаг аюултайд тооцогдоно. Төрийн департамент нь бусад гадаад хэргийн яамдын адил асуудлын үр дагаврыг амсан толгой сэгсрэх бус урьдчилан сэргийлэх, сануулах үүднээс ийн иргэддээ сануулга гаргадаг.
Харин оросуудын хувьд ийм алхам нэг л ойлгомжгүй. Учир нь ямар ч орос хүн дайтаж буй харь орныг зүглэх тухай бодох ч үгүй нь лав. Түүнээс гадна Оросын аялал жуулчлалын байгууллагууд Гадаад хэргийн яамны цахим хуудас дээрх анхааруулгыг бараг л үздэггүй болов уу.
Гэтэл АНУ-ын иргэд Оростой харьцуулахад интернэтээс ихээхэн хамааралтай. Интернэт нь америкчуудын хувьд мэдээллийн гол эх үүсвэр төдийгүй хэвлэл, телевизээс ч илүү итгэдэг гэсэн албан ёсны судалгаа байдаг. Үнэхээр ч америкийн албан хаагчид иргэдийнхээ итгэл дээр тулгуурласан эл сонирхлыг хүндэт гэн албаны үйл ажиллагаа явуу лахаас илүү интер нэтээр бүхнийг зохицуулахыг эрхэмд үздэг. Аюултай орнуудын шинэ жагсаалтад Казахстан Улс луйврын төрлөөрөө багтсан байна. Мөн зарим дүүргийн автозамын таагүй байдал, цаг агаарын гэнэтийн аюулыг ч онцолсон аж.
Америкчууд төдийгүй ямар ч жуулчин зорьж буй орноо сайтар судалдаг. Тий мээс харийг зорих гэж буй ямар ч америк хүн төрийн департаментынхаа ца хим хуудсаар заавал зочилдог гэнэ.
Америкийн төрийн албанаас гадна энэ төрлийн судалгаа гаргадаг “Маплекрофт” хэмээх компани бий. Тус компанийн гаргаснаар, жуулчлахад хамгийн таагүй 10 орны жагсаалтад Сомали, Афганистан, Ирак, Конго, Пакистан, Зимбаб, Гаити, Мексик, Колумб, Палестин улс оржээ.
Ц.МӨНХЖАРГАЛ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)