Олимпийн шуугиан

Олимпийн эхний өдрийн дараа төв цэнгэлдэхийн олон суудал эзгүй байсан тухай шуугиан асуудал үүсгэжээ.
Олимпийн эхний өдрийн дараа төв цэнгэлдэхийн олон суудал эзгүй байсан тухай шуугиан асуудал үүсгэжээ. Уг нь тэмцээний тасалбар аль хэдийнэ борлогдсон гэсэн албан ёсны мэдээлэл байсан ч чухам яагаад ийм олон суудал эзгүйрсний хариуцлагыг албаныхан хэлэлцжээ.
Их Британийн спорт, соёл урлагийн сайд Жемери Хант үүссэн нөхцөлд шалтгааныг тодруулахаар яаралтай арга хэмжээ авсан байна. Уг асуудалтай холбогдуулан цагдаагийн ажилтнууд тасалбар дамлагчдын араас мөрдлөг хийснээр гаднынхан голдуу 16 иргэнийг түр саатуулжээ. Тэдгээрээс Словакийн болон Германы хоёр иргэн буруутай нь тогтоогджээ.
Олимпийн наадмын тасалбарыг олноор худалдан авч үнэ хүргэхээр хадгалан олон үзэгчдэд саад учруулдаг тохиолдол гарах нь цөөнгүй байдгийн нэг жишээ энэ юм.

Ц.МӨНХЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)