“CNN” телевиз ерөнхийлөгчөө солино

Америкийн “CNN” телевизийн ерөнхийлөгч Жим Уолтон ирэх арванхоёрдугаар сарын 31-нд албан тушаалаа орхино гэдгээ зарласан тухай тус телевизийн албан ёсны цахим хуудаст мэдээлжээ.
Америкийн “CNN” телевизийн ерөнхийлөгч Жим Уолтон ирэх арванхоёрдугаар сарын 31-нд албан тушаалаа орхино гэдгээ зарласан тухай тус телевизийн албан ёсны цахим хуудаст мэдээлжээ.
Энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан тус телевиз шинэ удирдагчид нэр дэвшигчдийг хүлээн авахаа мэдээлсэн байна. “CNN -д шинэ сэтгэхүй хэрэгтэй байгаа.
Шинэ төсөл, шинэ туршлага, шинэ төлөвлөгөө бүхий удирдагчийг бид эрэлхийлж байна” гэж 2003 оноос тус телевизийг тэргүүлсэн Уолтон мэдэгдэлдээ онцолжээ. “Time Warner Inc” компанийн харъяа “CNN” телевизийн рейтинг сүүлийн үед медиа ертөнцийн салбарт нэлээд унасан бөгөөд шинэ сэтгэхүйгээр өөрсдийгөө аврахаар төлөвлөжээ гэж “Ройтерс” агентлаг онцолсон байна.

Ц.МӨНХЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)