Сирийн цэргүүд зоримог довтолгоо эхлүүллээ
- 2012-07-30
- Дэлхий
- 0
Сирийн Засгийн газрын цэргүүд өнгөрөгч бямба гаригаас эхлэн Алеппо хотын
зарим дүүргээс зэвсэгт сөргөлдөгчдийг чөлөөлөх ширүүхэн тэмцэл
эхлүүлсэн байна.

Хэдхэн өдрийн өмнө дайчид тус бүсийг орхин дүрвэхийг оролдсон боловч бүтээгүй. Тус бүс нутагт тулаан гурван өдрийн турш үргэлжилж буй агаад нисэх хүчин Сирийн цэргүүдэд тулааны зэвсэг нийлүүлсээр байгаа аж. Алеппогийн төлөөх энэхүү тулаан тус улсын хувь заяаг шийдвэрлэж болзошг үй байгааг ажиглагчид онцолж байна.
Хэрвээ Алеппог босогчдын гараас амжилттай чөлөөлж чадвал бусад том хотын удирдлага засгийн хяналтад ирэх боломжтой болж байгаа аж.
Засгийн цэргүүд Алеппо болон баруун талын Идлиб хотыг ч байлдан дагуулж хяналтдаа авах төлөвлөгөөтэй байна. Ингэснээр баруун хойд бүсийн Турктай хиллэдэг орчиндоо аюулгүйн бүс байгуулж, цааш Башар Асаадын дэглэмтэй тэм цэх ажиллагаагаа үргэлжлүүлэх юм байна.
Сирийн засгийн цэргүүд Алеппод зоримог алхам хийснийхээ дүнд босогчдын хөлөглөж байсан хэд хэдэн автомашиныг устгаж, хэд хэ дэн зэвсгийн агуулахыг ил рүү лэн эзэлжээ. Мөн долоо хоно гийн өмнө засгийн эсрэг босогч зэв сэгт бүлэглэлийнхний гарт барь цаа лагдсан хоёр итали иргэнийг сулласан аж.
Босогчид барьцааны хоёр ир гэнтэй нэлээд таагүй байдлаар харь цаж байсан тухай эх сурвалжууд он цол сон байна. Тэд Дамаскийн Дейр-Али цахилгаан станц дээр ажиллаж байсан инженерүүд агаад барь цаанаас суллагдмагц эх нутгаа зорьжээ.
Ц.МӨНХЖАРГАЛ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)