С.Ням-Очир хүрэл медаль хүртлээ

Лондонгийн олимпийн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн тэмцээнд манай улсыг төлөөлөн ОУХМ С.Ням-Очир барилдлаа. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Германы жүдоч Кристофер Воелктэй барилдаж базари, юко үнэлгээгээр ялалт байгуулсан юм
               
Лондонгийн олимпийн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн тэмцээнд манай улсыг төлөөлөн ОУХМ С.Ням-Очир барилдлаа. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Германы жүдоч Кристофер Воелктэй барилдаж базари, юко үнэлгээгээр ялалт байгуулсан юм.  Гуравдугаар тойрогт Украины Владимир Сорокаг ялж хагас шигшээд үлдсэн билээ. Хагас шигшээд тэрээр ОХУ-ын алдарт бөх Исаев Мансуртай таарсан. Уг барилдаанд манай бөх цэвэр ялагдсан. Харин дагах барилдаанд АНУ-ын бөх Делпополо Николастай таарч юко үнэлгээгээр ялалт байгуулсан юм. Ингээд манай бөх Нидерландын бөхтэй учраа таарч юко үнэлгээгээр ялснаар "Лондон-2012" олимпийн наадмын анхны хүрэл медалийн эзэн боллоо.
Өдгөө 26 настай тэрбээр ийнхүү анхны олимпдоо оролцож, хүрэл медалиар энгэрээ чимлээ. С.Ням-Очирын амжилтаас дурдвал, 2009 оны “Универсиад” наадмын хүрэл, мөн оны Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, “Дэлхийн цом”, “Мастеруудын цуврал”, “Гран-при”, “Их дуулга” гээд Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүдээс нийт дөрвөн алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртэж байжээ.
С.Ням-Очир ийнхүү Монголын спортын түүхэнд олимпийн наадмын 20 дахь медаль, олимпийн 11 дэх хүрэл, харин жүдо бөхийн төрөлд зургаа дахь медалийг эх орондоо авчирлаа. Үндэсний шигшээ багийн тамирчин Сайнжаргалын Ням-Очир Увс аймгийн Тэс сумын уугуул бөгөөд 1986 оны долдугаар сарын 20-нд төрсөн юм байна. С.Ням-Очир хүрэл медалийн эзэн болсноор Монгол Улс медалийнхаа тоогоор 22 дугаар байрт жагслаа.

Ч. Батцэцэг

www.unen.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (202.170.80.45)

    2012-07-31

    Балжиннямыг солих хэрэгтэйЦагаанбаатарыг ялагдахад хаяад явж байсан гар өчигдөр ТВ-гээр яаж байгааг харахаар бүүр дургүй хүрэвТамирчин нь ялагдахаар дасгалжуудагч нь хажууд нь байж байх нь хамгийн чухал зүйлЯлсан тамирчинд би багш нь байсан гээд бүх хүмүүс л цээжээ дэлдэнэХарин Цагаанаа бол урьд нь хийдгээ хийсэн дахиад хийх ч сайн тамирчинХэрвээ одоо барилдахаа больвол Балжиннямаас болсон гэж бодҮйтүмэн 1996 онд Атлантаас ирээд болих гэж байхад Бумансахьяа авч дасгалжуулаад дараа жил нь 1997 онд дэлхийгээс медаль авуулж байж билээБидэнд ийм л дасгалжуулагч нар хэрэгтэй байнаТүүнээс 3 жил бэлдсэн тамирчинг ялагдахаар нь хаяж яваад ялахаар нь ТВ-гээр гарч өөрийгөө харуулах гэсэн Долдой нар хэрэггүйБалжиннямд дурлаад байгаа Ардын багшийг нь өгөөд зайлуул