15 настай Литва охин эх орондоо анхны алтыг авчирлаа
- 2012-07-31
- Спорт
- 0
Өчигдөр болсон усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 100 метрийн өврөөр даллах
сэлэлтийн төрөлд Литва улсын тамирчин 15 настай Рута Мейлутит илт
Өчигдөр болсон усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 100 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд Литва улсын тамирчин 15 настай Рута Мейлутит илт давамгай түрүүлж алтан медал хүртлээ. Энэхүү амжилтандаа тэрбээр өөрөө ч итгэхгүй байгаа төдийгүй Европын дээд амжилтыг шинэчлэн тогтоож хувийн дээд амжилтаа хоёр секундээр ахиулжээ. Түүний хүртсэн энэхүү алтан медал нь Литва улсын Лондонгийн олимпоос хүртэж байгаа анхны алтан медал болж байна. Гурван жилийн өмнө аавынхаа хамт Британид шилжиж ирсэн Мейлутит Английн дасгалжуулагч Жон Руддын удирдлага дор олимпийн бэлтгэлээ хийжээ. Мейлутит цаашид олимпийн амжилтаа ахиулж, медалийн тоогоо нэмэх боломжтой. Учир нь тэр эмэгтэйчүүдийн 50 метр ба 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөх юм.
Өчигдөр болсон усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 100 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд Литва улсын тамирчин 15 настай Рута Мейлутит илт давамгай түрүүлж алтан медал хүртлээ. Энэхүү амжилтандаа тэрбээр өөрөө ч итгэхгүй байгаа төдийгүй Европын дээд амжилтыг шинэчлэн тогтоож хувийн дээд амжилтаа хоёр секундээр ахиулжээ. Түүний хүртсэн энэхүү алтан медал нь Литва улсын Лондонгийн олимпоос хүртэж байгаа анхны алтан медал болж байна. Гурван жилийн өмнө аавынхаа хамт Британид шилжиж ирсэн Мейлутит Английн дасгалжуулагч Жон Руддын удирдлага дор олимпийн бэлтгэлээ хийжээ. Мейлутит цаашид олимпийн амжилтаа ахиулж, медалийн тоогоо нэмэх боломжтой. Учир нь тэр эмэгтэйчүүдийн 50 метр ба 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөх юм.Ч. Батцэцэг
www.unen.mn
www.unen.mn

Сэтгэгдэл (0)