Сирийн цэргүүд Алеппод хүчирхэг байна

Тус улсын эдийн засгийн нийслэлд тооцогддог Алеппо хо тыг босогчдоос чөлөө лөх тулаан үргэлжилсээр байна. Сирийн үндэсний армийн төлөөлөгч хэвлэлийнхэнд ярилцлага өгөх үедээ “Зэвсэгт босогчдын бүрэн хянал тад байсан Салахеддин дүүргийг амжилттай чөлөөллөө.

Хэдхэн өдрийн дараа Алеппо хотод аюулгүй байдал, амар амгалан ирнэ” хэмээн онцолжээ. Цэргүүд гэмгүй иргэдийг хохироохоос сэргийлэн босогчдын үүрлэсэн цэгүүдэд оновчтой довтолгоон хийж байгаа аж.
Үндэсний армийнхан “Сирийн чөлөөт арми” нэртэй зэвсэгт босогчдын дөрвөн бүлгийн толгойлогчийг барин, хэд хэдэн аюулт цэгийг устгасан байна.
Алеппогийн төлөөх тулаан өнгөрөгч долоо хоногийн дунд үеэс эхэлсэн юм. Энэхүү тулааны талаар тус улсын Гадаад хэргийн сайд Валид Муаллем дүгнэхдээ, “Сирийн ард түмэн өөр хоорондоо дайтаж байх ч гэж дээ” хэмээн халагласан байна.
Алеппо хотын хүн ам нягт суурьшсан дүүргийн дийлэнх иргэд орон гэрээ орхин аюулгүй газарт түр байрлах буюу зарим нь хил даван дүрвэжээ. Аюулаас дайжсан иргэдийн тоо одоогоор 300 мянга гарсан байна.

Ц.МӨНХЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)