Энэтхэгт галт тэрэг шатжээ

Өчигдөр өглөө тус улсын зүүн өмнө зүгт галт тэрэг шатсаны улмаас 30 орчим хүн амь эрсэджээ.
Өчигдөр өглөө тус улсын зүүн өмнө зүгт галт тэрэг шатсаны улмаас 30 орчим хүн амь эрсэджээ. Дели хотоос Ченнаин чиглэлд зорчиж байсан хурдны галт тэрэгний унтлагын вагонд гэнэт гал гарсан байна. Урьдчилсан мэдээгээр сүлжээний богино долгионд гэмтэл гарснаас гал үүссэн байж болзошгүй гэнэ.
Галт тэргэнд 72 зорчигч байсан бөгөөд гал гарах үед олонхи нь унтсан байж. Төмөр замын дамжин өнгөрөх цэгийн жижүүр өнгөрч буй галт тэрэгний нэг вагонд гал гарч байхыг олж харснаар аюулын дохио өгөн зогсоожээ. Ослын улмаас 20 гаруй хүн түлэгдэж гэмтжээ.

Ц.МӨНХЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)