Япончууд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэв
- 2012-07-31
- Дэлхий
- 0
Өнгөрөгч ням гаригт Токиогийн иргэд цөмийн цахилгаан станцын ажлыг дахин
сэргээх болсонтой холбогдуулан эсэргүүцлийн жагсаал хийжээ.
Өнгөрөгч ням гаригт Токиогийн иргэд цөмийн цахилгаан станцын ажлыг дахин сэргээх болсонтой холбогдуулан эсэргүүцлийн жагсаал хийжээ.
Тэд нийслэлийн төв талбайгаас алхан парламентын ордон хүрч, ордныг тойрон цагираг үүсгэн лаа барин зогсчээ. Жагсаалд оролцогчид “Бидэнд цөмийн цахилгаан станц хэрэггүй”, “Нода огцор” гэсэн лоозон барьж, уухайлан хашгирч байсан аж.
“Фукушима-1” цөмийн станцад гарсан ослын дараа тус улсад цөмийн байгууламжийн эсрэг тууштай тэмцэл өрнөх болсон. Тиймдээ ч зөвхөн Токио төдийгүй бусад хотод ч цөмийн эсрэг жагсаал тогтмол зохион байгуулагддаг.
Жагсаалын оролцогчид цөмийн эрчмийг цаашид хэрхэн ашиглах тухай гаргасан зөвлөмждөө дэмжлэг авахаар бүх нийтийн санал асуулга явуулж, 10 сая хүний гарын үсэг цуглуулахаар төлөвлөсөн аж. Одоогийн байдлаар 7,85 сая хүний гарын үсэг цуглуулаад байгаа тухай ИТАР-ТАСС дамжуулжээ.

Ц.МӨНХЖАРГАЛ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)