Эх оронгүй тамирчин Олон улсын олимпийн хорооны нэрийн өмнөөс уралдана
- 2012-07-31
- Спорт
- 0
Марафон гүйлтийн төрөлд медаль авах найдвартай тамирчдын тоонд Гуор
Мариал зүй ёсоор орно. Өдгөө 28 настай тэрбээр АНУ-д 11 жил амьдрахдаа
марафон гүйлтээр хичээллэжээ.
Марафон гүйлтийн төрөлд медаль авах найдвартай тамирчдын тоонд Гуор Мариал зүй ёсоор орно. Өдгөө 28 настай тэрбээр АНУ-д 11 жил амьдрахдаа марафон гүйлтээр хичээллэжээ.
Өмнөд Судан Улсын иргэний дайны улмаас эх орноосоо дүрвэсэн тэрбээр энэ удаа олимпийн тугийн дор уралдахаар болжээ. Олон улсын олимпийн хорооноос Гуор Мариалд долоо хоногийн өмнө эрхийг нь олгосон юм.
Уг шийдвэр гарахаас өмнө Судан Улс түүнийг өөрийн нэрийн өмнөөс уралдахыг зөвшөөрсөн боловч дайны үеэр гэр бүлийн 28 гишүүнээ алдсан тэрбээр эрс татгалзсан хариу өгчээ. Гуор Мариал энэ тухайгаа “Хэрэв олимпийн хороо намайг уралдахыг зөвшөөрөхгүй бол энэ удаагийн олимпт оролцохгүй.
Төрөлх Судан Улс минь нэр дээрээ уралдахыг зөвшөөрсөн ч би ойр дотнын 28 хүнээ иргэний дайнаас болж алдсан. Тэгэхээр хар дурсамжаа дахиж сэдрээмээргүй байна” гэж ярьжээ. Харин Олимпийн хорооны шийдвэр гарсны дараа “Олимпийн туган дор оролцуулах болсонд баяртай байна.
Энэхүү ер бусын үйл явдал залууст, ялангуяа суданчуудад ихээхэн найдлага төрүүлэх байх. Бидний эрх чөлөөний төлөө амиа алдсан хоёр сая гаруй хүний дурсгалыг хүндэтгэсэн шийдвэр байлаа” гэжээ. Гуор Мариал Лондоны олимпийн тэмцээний сүүлчийн өдөр уралдана.
Марафон гүйлтийн төрөлд медаль авах найдвартай тамирчдын тоонд Гуор Мариал зүй ёсоор орно. Өдгөө 28 настай тэрбээр АНУ-д 11 жил амьдрахдаа марафон гүйлтээр хичээллэжээ. Өмнөд Судан Улсын иргэний дайны улмаас эх орноосоо дүрвэсэн тэрбээр энэ удаа олимпийн тугийн дор уралдахаар болжээ. Олон улсын олимпийн хорооноос Гуор Мариалд долоо хоногийн өмнө эрхийг нь олгосон юм.
Уг шийдвэр гарахаас өмнө Судан Улс түүнийг өөрийн нэрийн өмнөөс уралдахыг зөвшөөрсөн боловч дайны үеэр гэр бүлийн 28 гишүүнээ алдсан тэрбээр эрс татгалзсан хариу өгчээ. Гуор Мариал энэ тухайгаа “Хэрэв олимпийн хороо намайг уралдахыг зөвшөөрөхгүй бол энэ удаагийн олимпт оролцохгүй.
Төрөлх Судан Улс минь нэр дээрээ уралдахыг зөвшөөрсөн ч би ойр дотнын 28 хүнээ иргэний дайнаас болж алдсан. Тэгэхээр хар дурсамжаа дахиж сэдрээмээргүй байна” гэж ярьжээ. Харин Олимпийн хорооны шийдвэр гарсны дараа “Олимпийн туган дор оролцуулах болсонд баяртай байна.
Энэхүү ер бусын үйл явдал залууст, ялангуяа суданчуудад ихээхэн найдлага төрүүлэх байх. Бидний эрх чөлөөний төлөө амиа алдсан хоёр сая гаруй хүний дурсгалыг хүндэтгэсэн шийдвэр байлаа” гэжээ. Гуор Мариал Лондоны олимпийн тэмцээний сүүлчийн өдөр уралдана.
Т.БИЛЭГ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)