Их Британийн хамгийн өндөр байгууламж

Их Британичууд энэ удаагийн олимпийг өмнөх олимпуудаас өвөрмөц болгох гэж хэрэндээ л хичээж буй. Үүний нэг илрэл нь “Эксел” центрийг эгц дээрээс нь харах боломжтой “Орбит” цамхаг бүтээсэн явдал юм.
Их Британичууд энэ удаагийн олимпийг өмнөх олимпуудаас өвөрмөц болгох гэж хэрэндээ л хичээж буй. Үүний нэг илрэл нь “Эксел” центрийг эгц дээрээс нь харах боломжтой “Орбит” цамхаг бүтээсэн явдал юм.
Олимпийн нээлтийн өдрөөс эхлэн тасалбар худалдаалж эхэлсэн “Орбит” цамхагт урд дараалал үүссэн тухай “Би-БиСи” агентлаг мэдээлж байна.
Лондонд байрлах олимпийн цэнгэлдэх хүрээлэнгүүд, “Олимп тосгон”, Лондон хотыг бүхэлд нь харж болох эл цамхаг Английн бахархал болж үлдэнэ гэдэгт зохион бүтээгчид нь итгэлтэй байгаа гэнэ.
Энэхүү цамхгийн зураг төслийг нэрт уран барилгач Аниш Капур гаргажээ. 115 метр өндөр цамхаг одоогоор Их Британийн хамгийн өндөр байгууламжид тооцогдож байна.
 “Орбит” цамхгийг олимпийн наадмын дараа түр хугацаагаар хааж, 2013 онд дахин нээх аж. Эл бүтээлийнг босгох ажлыг 2010 оны арваннэгдүгээр сард эхэлж, энэ оны дөрөвдүгээр сард дуусгажээ.

Т.БИЛЭГ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)