Хуурамч тасалбарын гомдол тасрахгүй байна

Лондоны цагдаагийн газрын мэдээлж буйгаар өнгөрсөн хоёр өдрийн турш хууль бусаар тасалбар борлуулахыг завдсан 16 хүнийг баривчлан саатуулжээ.
Лондоны цагдаагийн газрын мэдээлж буйгаар өнгөрсөн хоёр өдрийн турш хууль бусаар тасалбар борлуулахыг завдсан 16 хүнийг баривчлан саатуулжээ. Тэдгээрээс тав нь олимпийн нээлтийн өдөр буюу өнгөрөгч баасан гаригт, 11 нь бямба гаригт саатуулагдсан гэнэ. Саатуулагдсан иргэдийн хамгийн ахмад нь 57 настай байжээ.
Тэрбээр “Ийм боломж надад олон олдохгүй. Дөрвөн жилд ганцхан удаа болдог олимпийн наадмыг далимдуулж жаахан ашиг олох гэж л хуурамч тасалбар борлуулсан.
Олимп үргэлж Их Британид болохгүй шүү дээ” хэмээн мэдүүлсэн байна. Хуурамч тасалбар борлуулж байсан иргэдийг “Вембльдон”-ы олимпийн цэнгэлдэхийн ойролцоогоос илрүүлсэн аж. Лондоны цагдаагийн газрын дарга “Манай цагдаагийн байгууллага хууль бусаар тасалбар борлуулагч этгээдүүдтэй хүчтэй тэмцэж байна. Энэ явдлыг газар авахуулахгүй байх талаар хүчээ дайчлан ажиллаж байгаа” гэжээ.
Мөн эхний хоёр өдрийн байдлаар хуурамч тасалбар авч “хулхидуулсан” иргэдийн 200 гаруй гомдол цагдаагийн газарт ирсэн гэнэ. Сонирхуулахад, нээлтийн ёслолын өндөр зэрэглэлийн суудал 2012 фунт стерлинг буюу монгол төгрөгийн ханшаар 4.2 сая гаруй төгрөгийн үнэтэй.
Гэхдээ ихэнх тасалбар 20-400 фунт стерлингийн хооронд багтаж байгаа юм. Монголчуудын амжилт гаргах магадлалтай жүдо бөхийн тасалбар 20-125, бокс 20-395, чөлөөт бөх 20- 95 фунтын үнэтэй байгаа гэнэ.
Энэхүү тасалбарын үнийг олимпийн тоглолт эхлэхээс өмнө Европ даяар явуулсан судалгаанд тулгуурлаж гаргасан байна. Харин олимпийн наадмын хаалтын тоглолт болох марафон гүйлтийн тэмцээнийг явц дундаас нь үзэж болох бөгөөд энэ нь үнэ төлбөргүй байх аж. Өнөөдрийн байдлаар олимпийн уралдаан тэмцээний найман сая тасалбар зарагдаад байна.

Т.БИЛЭГ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)