Тамирчдын хувцас хэрэгслэл “хулхи” байв

Олимпийн эхний өдөр Египетийн шигшээ багийн тамирчид өөрийн орны Олимпийн хорооны удирдлагуудтай багагүй зөрчилдөөд авсан. Учир нь Египетийн усанд сэлэлтийн тамирчин Иомна Халлаф олимпод оролцож буй тамирчдадаа “Nike” фирмийн хуурамч хувцас хэрэглэл өгсөн гэж гомдол гаргасан байна.
Олимпийн эхний өдөр Египетийн шигшээ багийн тамирчид өөрийн орны Олимпийн хорооны удирдлагуудтай багагүй зөрчилдөөд авсан. Учир нь Египетийн усанд сэлэлтийн тамирчин Иомна Халлаф олимпод оролцож буй тамирчдадаа “Nike” фирмийн хуурамч хувцас хэрэглэл өгсөн гэж гомдол гаргасан байна.
Түүний хувцас хэрэглэлээ хийж явсан цүнхний гадна талд “Nike” гэсэн том таних тэмдэг байсан ч цахилгаан дээр нь “Adidas” гэсэн таних тэмдэг байжээ.
Иомна Халлафын гомдлын хариуд Египетийн олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мотаз Сонбол “Тамирчдын хувцас хэрэглэл хуурамч байсанд гайхаж байна. Бид хуурамч бараа бүтээгдэхүүн хэрэглүүлье гэж бодоогүй” хэмээн мэдэгджээ.
Харин алдарт “Nike” фирмийн төөлөлөгчид тамирчдад чанарын шаардлага хангахгүй дууриамал бүтээгдэхүүн очсонд харамсч буйгаа илэрхийлсэн байна. Эл бүх асуудал Египетийн олимпийн хорооны дарга, генерал Махмуд Ахмед Али улс орны санхүүгийн байдал сайнгүй байгааг бодолцож хямдханыг нь сонгосноос болсон ажээ.
Харин гомдол гаргасан усанд сэлэлтийн тамирчин Иомна Халлаф жинхэнэ “Nike” фирмийн хувцас хэрэглэлийг 300 гаруй ам.доллараар худалдаж авсан байна.

Т.БИЛЭГ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (122.201.18.148)

    2012-08-02

    unetei um umsluu gd medali avad irhu ter yasan yambatai amitan bemnai mgl tamirchid Adidas gj goloh baitugai hyatadin hulhi um umsud alt avad irdin mduu