Оксфордын оюутнууд банзал өмсөх боломжтой болов

Дэлхийн нэр хүндтэй сургуулиудын нэг Оксфордын их сургуулийн удирдлагууд дотоод журамдаа өөрчлөлт оруулж оюутнуудынхаа хувцаслалтад уян хатан хандахаар шийдвэрлэжээ.
Дэлхийн нэр хүндтэй сургуулиудын нэг Оксфордын их сургуулийн удирдлагууд дотоод журамдаа өөрчлөлт оруулж оюутнуудынхаа хувцаслалтад уян хатан хандахаар шийдвэрлэжээ.
Тус сургуулийн оюутнууд хүйсийн ялгавартайгаар адилхан дүрэмт хувцас өмсдөг байсан. Харин одоо эмэгтэй оюутнууд хичээлдээ банзал өмсөөд зогсохгүй цагаан цамц, өндөр өсгийт, өмд гээд бараг хүссэн бүхнээ өмсөх боломжтой болж байгаа гэнэ.
Эрэгтэй оюутнууд ч ялгаагүй дүрэмт хувцсанд баригдах шаардлагагүй болсон бөгөөд гагцхүү бараан өнгийн хослол, цасан цагаан өнгийн болон эрвээхэй зангианаас татгалзах ёстой аж. Тэд дотоод дүрмээ ийн гэнэт өөрчилсөн шалтгаанаа, “Нийгэм дэх хоёр хүйстний асуудлаас болсон.
Мөн эсрэг хүйстнийхээ хувцсыг өмсөх сонирхолтой залуусыг ч бодолцсон” гэжээ. Өмнө нь их сургуулийн дүрэмт хувцаснаас татгалзсан оюутанд тусгай шийтгэл оногдуулдаг байсан юм.

Ц.МӨНХ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)