О.Гүндэгмаа 16.00 цагт гар бууны төрөлд өрсөлдөнө

Зуны олимпийн 30-р наадмын буудлагын төрөлд манай улсаас О.Гүндэгмаа, Н.Баяраа нар оролцож байгаа
Зуны олимпийн 30-р наадмын буудлагын төрөлд манай улсаас О.Гүндэгмаа, Н.Баяраа нар оролцож байгаа. Тэгвэл өнгөрсөн сарын 29-нд болсон эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд гавьяат тамирчин О.Гүндэгмаа оролцож, 380 оноо авсанаар 18-р байрт жагссан. О.Гүндэгмаагийн хувьд эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд ялагдсан ч 25 метрийн спорт гар бууны төрөлд оролцох юм. Тэмцээн өнөөдөр манай цагаар 16.00 цагт эхэлнэ.

Ч. Батцэцэг

www.unen.mn



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)