Р.Сайнжаргал: Миний хүүгийн анхны медаль нь хүрэл байсан
- 2012-08-01
- Спорт
- 0
Дуудах нэрийг ээж, аав дуурсах алдрыг өөрөө олж авдаг хэмээх ардын
сайхан үг байдаг. Хүмүүний дундаас өөрийнхөө алдрыг дуурсгаж, эх орныхоо
алтан соёмбот далбааг дэлхийн цээжинд намируулж “Лондон-2012” олимпийн
их наадмын эрэгтэйчүүдийн жудо бөхийн -73 кг-ын жинд хүрэл медаль
хүртсэн С.Ням-Очирын аавтай уулзав.
Дуудах нэрийг ээж, аав дуурсах алдрыг өөрөө олж авдаг хэмээх ардын сайхан үг байдаг. Хүмүүний дундаас өөрийнхөө алдрыг дуурсгаж, эх орныхоо алтан соёмбот далбааг дэлхийн цээжинд намируулж “Лондон-2012” олимпийн их наадмын эрэгтэйчүүдийн жудо бөхийн -73 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн С.Ням-Очирын аавтай уулзав.
Отгон хүүгийнхээ амжилтын харгуйг дардан байг хэмээн сүүн цацал өргөж, сэтгэлдээ сүслэн залбирч, дэлгэр наадамд даваатай хүүгийнхээ дээлийн захыг мушгиж энгэртээ итгэл хадгалж догдолсон хоёр сайхан буурлын гэгээн хоймор зочилж олимпийн хүрэл медалийн эзний тухай яриа өрнүүлснээ эрхэм Танд хүргэе.
-Олимпийн дэвжээнд хүүгээ гарч барилдахад хэр догдолж байв. Медалийн эзэн болно гэдэгт итгэлтэй байсан уу?
-Миний хүү их хянуур, хийгүй сайн барилдаж эхэлсэн. Биеийн байдал нь ч ядаргаа багатай харагдаж байсан. Би жүдог олон жил харж ажиглаж байна. Медаль авах магадлал өндөр байсан л даа. Миний хүү жүдо бөхөөр хичээллээд 10 гаруй жил болж байгаа. Тавдугаар ангиасаа л барилдсан юм. Увс аймгийн Тэс суманд ОУХМ Ю.Баттогтох гэдэг багшийн удирдлагад хичээллэдэг байсан. Сүүлийн хоёр жилд сүрхий амжилт гаргалаа. Олон улсын чанартай тэмцээнүүдэд тогтмол амжилттай барилдаж байна. Дэлхийд чансаагаараа эхний зургаад жагсч байсан болохоор олимпиос нэг юм авчих болов уу гэж горьдож байснаа нуугаад яахав.
-Хүрэл медалийг хамгийн үнэтэй медаль гэж ярьдаг?
-Хүрэл медалийн төлөөх барилдаан бол хамгийн үнэ цэнэтэй барилдаан нь үнэн юм. Тиймээс ч хүмүүс хамгийн үнэтэй медаль гэж ярьдаг байх. Ялагдвал харамсалтай, ялалт байгуулвал мэдээж баяр баясгалан дагуулдаг. Миний хүү анхныхаа даваанд Германы тамирчинтай таарсан шүү дээ. Түүнийг ялвал хүрэл медаль хүртэх боломжтой гэж бодож байсан. Дараа нь Голландын бөхтэй барилдсан. Тэр бөх бол их мундаг бөх л дөө. Дэлхийн аваргын олон медаль тай чансаа дээгүүр. Гэхдээ хүүгээ ялна гэж бодож байсан.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Ням-Очироос бусад нь спорт сонирхдог уу?
-Манайх хоёр хүү, хоёр охинтой. Том гурав нь ажил амьдрал тогтчихсон хүмүүс бий. 10 жилийн дараа нэг хүү төрсөн. Тэр нь миний Ням-Очир юм. Манай отгон хүү шүү дээ.
-Ням-Очирын ахыг нь барилддаг гэaж сонссон?
-Төрсөн ах нь барилддаггүй. Увс аймагт бизнес эрхэлдэг. Нэг эгч нь Тэс сумын дунд сургуульд багш, нөгөө эгч нь цахилгаан шууданд ажилладаг холбооны мэргэжилтэй хүн бий. -Танай талыг бөхийн удамтай гэж сонссон юм байна? -Илэрхий бөхийн удам гэвэл миний хүүгийн нагацын тал шүү дээ. Миний ханийн дүү нар нь дэлхийн аварга, МУГТ Г.Жамсран, Залуусын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга Г.Баатарсүрэн гэж бий. Түүний охин Г.Барсүрэн ОУХМ, дасгалжуулагч. Бас нэг дүүгийнх нь хүүхэд Д.Нямхүү гэж жүдогоор их сайн барилддаг хүү бий. Миний талд ч бөхийн удам бий. Дээхнэ үед ч барилдаж байсан. Одоо ч барилдаж байгаа хүмүүс бий. Тухайлбал, Улсын начин Жавзанжамьян гэж миний авга талын хүн байна. Би ч гэсэн залуудаа чөлөөт бөхөөр барилдаж л байлаа. Улсын аварга арай болж чадаагүй ч армийн аварга болж явсан шүү.
-Ням-Очир та хоёртой цуг байдаг уу?
-Улсын шигшээд ороод олон жил болж байна. Тамирчин хүн гэдэг хэцүү. Тогтсон газар байрлаж бэлтгэл сургуулилт хийдэг. Гэртээ сард нэг ирэхтэй үгүйтэй. Бид хоёр чихэр боов аваад очиж эргэсэн байдалтай л байдаг юм /инээв/.
-Хүрэл медаль авчихаад хэдэн цагийн үед утсаар ярьсан бэ?
-Шөнийн 00.00 болж байхад л ярьсан. “Хүү нь их баяртай байна” гэж байсан. Хүн бүхэнд л хүүхэд нь аз жаргал баяр баясгалан шүү дээ. Өнөөдөр миний хүүгээр Монгол түмэн бахархаж байна. Энэ бол бид хоёрт их том шагнал юм.
-Энэ жилийн олимпод танай гэр бүлээс хоёр хүн оролцож байгаа?
-Манай бэр -78 кг-ын жинд маргааш барилдана. Бид хоёр бас харж л байна. Хүрэл медалийг булган сүүлтэй гэж ахмад тамирчид ярьдаг юм билээ. Манай жүдогийхнаас аварга ч төрж болох юм гэж залбирч суугаа шүү.

-Аав, ээжийн хувьд бэлтгэл дээр нь хэр анхаардаг вэ?
-Тамирчин хүн гэнэт л цоороод явчихдаг юм биш. Хүүхэд ахуй цагаасаа л жижигхэн цүнхэндээ хувцсаа чихэж аваад л сургууль дээрээ очиж бэлтгэлээ хийгээд л явж байдаг байсан. Бид хоёр бүх л талаас нь хүүгээ дэмжиж туслахыг хичээдэг. Сүүлдээ дэлхийн хэмжээний наадмаас медаль хүртээд ирэхээр өөр болдог юм билээ. Өөрөө өөрийнхөө амьдралыг аваад л явж байна.
-Аав, ээж хоёртоо авчирсан анхны шагнал нь?
-Би сургуульд багшилдаг байлаа. Ю.Баттогтох багшийн үүсгэн байгуулсан дугуйланд манай сургуулийн хүүхдүүд явна. Өсвөрийн улсын аваргад манай сумын хүүхдүүд оролцож чаддаггүй байсан юм. Тэндээс байтугай ойрын сумаас хүүхдүүд ирж оролцоход хэцүү байсан. Гэтэл Ю.Баттогтох багш Улаанбаатар явуулж хүүхдүүдээ тэмцээнд оруулах санал тавьсан. Тэгээд дугуйлангийн хүүхдүүдийн ээж аав ярилцаж байгаад хонь мал зарлагдаад хүүхдүүдээ явуулж байлаа. Тэр жилийн өсвөрийн аваргаас миний хүү хүрэл медальтай ирж байсан. Тэр дугуйлангаас олон улсын хэмжээний мастер 81 кг-д барилддаг Б.Түвшинжаргал, цэргийн арслан Ганзориг гээд олон хүүхэд өнөөдөр сайн барилдаж нэр алдраа дуурсгаж явна.
-Хүүгээ хүлээж авах бэлтгэлээ базаагаад л сууж байна уу?
-Миний зан чанар, манай гэр бүлийн баримталдаг бодлого ч гэдэг юм уу нэг их хөл хөдөлгөөн болоод байдаггүй. Монголын ард түмэн бахархсан сайхан юм болж байна. Бид хоёрын хувьд бол байгаагаараа л сууж байгаа нь энэ. Эгэл амьдралаараа гэхүү дээ. Хүү ирэхэд ах дүүгээрээ угтаж авах байх.
-Ням-Очирын үндсэн мэргэжил юу билээ?
-Миний хүү Үндэсний биеийн тамирын дээд сургууль төгссөн дасгалжуулагч мэргэжилтэй. Тамирчид маань сургууль, соёлд сурах боломж бага. Бэлтгэл сургуулилт гээд зав зай муутай байдаг. Одоо дэлхийд данстай бөх болсон хүнд үүнээс илүү мэргэжил гэж байхгүй байх.
-Хүүгээ олимпод явахад нь гэрээсээ үдэж мордуулсан уу?
-Бид хоёр нисэхээс гаргаж өгсөн. Би жаахан шашин шүтлэгтэй. Нэг их сүртэй гаргаж яахав гэж бодоод их цөөхүүлээ очсон. Найз нөхөд, багш, эмч, эгч хүргэн ах, хадам ээж нь гээд л болсон байх.
Отгон хүүгийнхээ амжилтын харгуйг дардан байг хэмээн сүүн цацал өргөж, сэтгэлдээ сүслэн залбирч, дэлгэр наадамд даваатай хүүгийнхээ дээлийн захыг мушгиж энгэртээ итгэл хадгалж догдолсон хоёр сайхан буурлын гэгээн хоймор зочилж олимпийн хүрэл медалийн эзний тухай яриа өрнүүлснээ эрхэм Танд хүргэе.
-Олимпийн дэвжээнд хүүгээ гарч барилдахад хэр догдолж байв. Медалийн эзэн болно гэдэгт итгэлтэй байсан уу? -Миний хүү их хянуур, хийгүй сайн барилдаж эхэлсэн. Биеийн байдал нь ч ядаргаа багатай харагдаж байсан. Би жүдог олон жил харж ажиглаж байна. Медаль авах магадлал өндөр байсан л даа. Миний хүү жүдо бөхөөр хичээллээд 10 гаруй жил болж байгаа. Тавдугаар ангиасаа л барилдсан юм. Увс аймгийн Тэс суманд ОУХМ Ю.Баттогтох гэдэг багшийн удирдлагад хичээллэдэг байсан. Сүүлийн хоёр жилд сүрхий амжилт гаргалаа. Олон улсын чанартай тэмцээнүүдэд тогтмол амжилттай барилдаж байна. Дэлхийд чансаагаараа эхний зургаад жагсч байсан болохоор олимпиос нэг юм авчих болов уу гэж горьдож байснаа нуугаад яахав.
-Хүрэл медалийг хамгийн үнэтэй медаль гэж ярьдаг?
-Хүрэл медалийн төлөөх барилдаан бол хамгийн үнэ цэнэтэй барилдаан нь үнэн юм. Тиймээс ч хүмүүс хамгийн үнэтэй медаль гэж ярьдаг байх. Ялагдвал харамсалтай, ялалт байгуулвал мэдээж баяр баясгалан дагуулдаг. Миний хүү анхныхаа даваанд Германы тамирчинтай таарсан шүү дээ. Түүнийг ялвал хүрэл медаль хүртэх боломжтой гэж бодож байсан. Дараа нь Голландын бөхтэй барилдсан. Тэр бөх бол их мундаг бөх л дөө. Дэлхийн аваргын олон медаль тай чансаа дээгүүр. Гэхдээ хүүгээ ялна гэж бодож байсан.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Ням-Очироос бусад нь спорт сонирхдог уу?
-Манайх хоёр хүү, хоёр охинтой. Том гурав нь ажил амьдрал тогтчихсон хүмүүс бий. 10 жилийн дараа нэг хүү төрсөн. Тэр нь миний Ням-Очир юм. Манай отгон хүү шүү дээ.
-Ням-Очирын ахыг нь барилддаг гэaж сонссон?
-Төрсөн ах нь барилддаггүй. Увс аймагт бизнес эрхэлдэг. Нэг эгч нь Тэс сумын дунд сургуульд багш, нөгөө эгч нь цахилгаан шууданд ажилладаг холбооны мэргэжилтэй хүн бий. -Танай талыг бөхийн удамтай гэж сонссон юм байна? -Илэрхий бөхийн удам гэвэл миний хүүгийн нагацын тал шүү дээ. Миний ханийн дүү нар нь дэлхийн аварга, МУГТ Г.Жамсран, Залуусын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга Г.Баатарсүрэн гэж бий. Түүний охин Г.Барсүрэн ОУХМ, дасгалжуулагч. Бас нэг дүүгийнх нь хүүхэд Д.Нямхүү гэж жүдогоор их сайн барилддаг хүү бий. Миний талд ч бөхийн удам бий. Дээхнэ үед ч барилдаж байсан. Одоо ч барилдаж байгаа хүмүүс бий. Тухайлбал, Улсын начин Жавзанжамьян гэж миний авга талын хүн байна. Би ч гэсэн залуудаа чөлөөт бөхөөр барилдаж л байлаа. Улсын аварга арай болж чадаагүй ч армийн аварга болж явсан шүү.
-Ням-Очир та хоёртой цуг байдаг уу?
-Улсын шигшээд ороод олон жил болж байна. Тамирчин хүн гэдэг хэцүү. Тогтсон газар байрлаж бэлтгэл сургуулилт хийдэг. Гэртээ сард нэг ирэхтэй үгүйтэй. Бид хоёр чихэр боов аваад очиж эргэсэн байдалтай л байдаг юм /инээв/.
-Хүрэл медаль авчихаад хэдэн цагийн үед утсаар ярьсан бэ?
-Шөнийн 00.00 болж байхад л ярьсан. “Хүү нь их баяртай байна” гэж байсан. Хүн бүхэнд л хүүхэд нь аз жаргал баяр баясгалан шүү дээ. Өнөөдөр миний хүүгээр Монгол түмэн бахархаж байна. Энэ бол бид хоёрт их том шагнал юм.
-Энэ жилийн олимпод танай гэр бүлээс хоёр хүн оролцож байгаа?
-Манай бэр -78 кг-ын жинд маргааш барилдана. Бид хоёр бас харж л байна. Хүрэл медалийг булган сүүлтэй гэж ахмад тамирчид ярьдаг юм билээ. Манай жүдогийхнаас аварга ч төрж болох юм гэж залбирч суугаа шүү.

-Тамирчин хүн гэнэт л цоороод явчихдаг юм биш. Хүүхэд ахуй цагаасаа л жижигхэн цүнхэндээ хувцсаа чихэж аваад л сургууль дээрээ очиж бэлтгэлээ хийгээд л явж байдаг байсан. Бид хоёр бүх л талаас нь хүүгээ дэмжиж туслахыг хичээдэг. Сүүлдээ дэлхийн хэмжээний наадмаас медаль хүртээд ирэхээр өөр болдог юм билээ. Өөрөө өөрийнхөө амьдралыг аваад л явж байна.
-Аав, ээж хоёртоо авчирсан анхны шагнал нь?
-Би сургуульд багшилдаг байлаа. Ю.Баттогтох багшийн үүсгэн байгуулсан дугуйланд манай сургуулийн хүүхдүүд явна. Өсвөрийн улсын аваргад манай сумын хүүхдүүд оролцож чаддаггүй байсан юм. Тэндээс байтугай ойрын сумаас хүүхдүүд ирж оролцоход хэцүү байсан. Гэтэл Ю.Баттогтох багш Улаанбаатар явуулж хүүхдүүдээ тэмцээнд оруулах санал тавьсан. Тэгээд дугуйлангийн хүүхдүүдийн ээж аав ярилцаж байгаад хонь мал зарлагдаад хүүхдүүдээ явуулж байлаа. Тэр жилийн өсвөрийн аваргаас миний хүү хүрэл медальтай ирж байсан. Тэр дугуйлангаас олон улсын хэмжээний мастер 81 кг-д барилддаг Б.Түвшинжаргал, цэргийн арслан Ганзориг гээд олон хүүхэд өнөөдөр сайн барилдаж нэр алдраа дуурсгаж явна.
-Хүүгээ хүлээж авах бэлтгэлээ базаагаад л сууж байна уу?
-Миний зан чанар, манай гэр бүлийн баримталдаг бодлого ч гэдэг юм уу нэг их хөл хөдөлгөөн болоод байдаггүй. Монголын ард түмэн бахархсан сайхан юм болж байна. Бид хоёрын хувьд бол байгаагаараа л сууж байгаа нь энэ. Эгэл амьдралаараа гэхүү дээ. Хүү ирэхэд ах дүүгээрээ угтаж авах байх.
-Ням-Очирын үндсэн мэргэжил юу билээ?
-Миний хүү Үндэсний биеийн тамирын дээд сургууль төгссөн дасгалжуулагч мэргэжилтэй. Тамирчид маань сургууль, соёлд сурах боломж бага. Бэлтгэл сургуулилт гээд зав зай муутай байдаг. Одоо дэлхийд данстай бөх болсон хүнд үүнээс илүү мэргэжил гэж байхгүй байх.
-Хүүгээ олимпод явахад нь гэрээсээ үдэж мордуулсан уу?
-Бид хоёр нисэхээс гаргаж өгсөн. Би жаахан шашин шүтлэгтэй. Нэг их сүртэй гаргаж яахав гэж бодоод их цөөхүүлээ очсон. Найз нөхөд, багш, эмч, эгч хүргэн ах, хадам ээж нь гээд л болсон байх.
В.НЭРГҮЙ
Б.НОМИН-ЭРДЭНЭ
www.UNEN.mn
Б.НОМИН-ЭРДЭНЭ
www.UNEN.mn

Сэтгэгдэл (2)
tuya (24.13.219.133)
tanai ger byld eryyl enxiig xycii amar tyvshin ail bna caixan bna