“Танхай” дасгалжуулагчийг нутаг буцаажээ
- 2012-08-01
- Спорт
- 0
Өмнөд Солонгосын дарвуулт завины багийн дасгалжуулагч Ли Че Холийг
согтуугаар машин жолоодож явахад нь Английн цагдаа нар саатуулж эх нутаг
уруу нь буцаажээ.
Өмнөд Солонгосын дарвуулт завины багийн дасгалжуулагч Ли Че Холийг согтуугаар машин жолоодож явахад нь Английн цагдаа нар саатуулж эх нутаг уруу нь буцаажээ. Уг асуудал өнгөрөгч амралтын өдөр хотын захирагч Веймутын зохион байгуулсан хүлээн авалтын дараа болсон байна. Баригдахаасаа өмнө тэрбээр эрүүлжихийн тулд Өмнөд Солонгосын дарвуулт завины спортын холбоо байрласан байранд бага зэрэг амарсан гэнэ.
Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Чон Нон дасгалжуулагч Лиг 250 фунт стерлингээр торгож, эх нутагт нь буцаасан гэж мэдэгджээ.
З.ЦЭЦЭН
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)