Орос цэргийн баазуудыг сэргээнэ

Оросын удирдлагууд усан онгоцуудынхаа техникийн хангамжийг базаахын тулд Камрани /Вьетнам/, Лурдес /Куба/ болон Сейшелийн арал дээрх хуучин цэргийн баазуудыг сэргээн ашиглахаар болжээ.
Оросын удирдлагууд усан онгоцуудынхаа техникийн хангамжийг базаахын тулд Камрани /Вьетнам/, Лурдес /Куба/ болон Сейшелийн арал дээрх хуучин цэргийн баазуудыг сэргээн ашиглахаар болжээ. Энэ тухай Оросын тэнгисийн цэргийн флотын ерөнхий командлагч Виктор Чирков мэдээлсэн байна.
Гурван томоохон далайн хөвөөнөө байрлаж байсан хуучин цэргийн баазуудыг сэргээх асуудлыг төлөөлөл хоёр орны удирдлагатай хэлэлцэн зөвшилцжээ. Вьетнамын Ерөнхийлөгч Чыонг Тан Шанг өнгрсөн өдрүүдэд Москвад айлчилж Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй, Ерөнхийлөгч Владимир Путинтай Сочид уулзан хэлэлцээр хийсэн байна. Харин Кубын удирдагч Рауль Кастро өнгөрөгч сарын эхээр Москвад зочилж Путинтай уулзсан аж.
Өмнөхөн нь Сейшелийн арлууд улсын тэргүүн Жеймс Мишель мөн Москвад зочилсон билээ. “Бид Камранид ажиллах онцгой эрхийг Орост зөвшөөрч байна.
Энэ нь манай хоёр улсын цэргийн хамтын ажиллагааг шинэ шатанд хөгжүүлэх болно” гэж Вьетнамын Ерөнхийлөгч онцолжээ. Кубын Гуантанамо хотод Америкийн цэргийн бааз байрладаг. Харин америкчуудын Колумбад байгуулах гэж буй шинэ баазыг эсэргүүцэж буй Кубын хувьд АНУг тогтоон барихын тулд Оросыг хамтрагчаа болгох таатай боломж бүрдэж байгаа юм.
Энэтхэгийн далайн баруун хэсэгт орших Сейшелийн арлууд улс нь эртнээс л зөвлөлтийн нөлөөн дор байсан. 1981 онд зөвлөлтийн усан цэргийн флотынхон тус улсын Засгийн газарт цэргийн эргэлт гаргахгүй байх талаас тусалж байжээ. Хуучин ЗСБНХУ задрах хүртэл тус улстай байнгын холбоотой байсан аж.

Ц.МӨНХЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)