Арлын маргаан дахин сэдрэв

Япон Улс Токто арлыг эзэмших эрхтэй гэдгээ дахин илэрхийллээ. Харин Сөүл эрс эсэргүүцэж буйгаа мэдээлэв. Японы Батлан хамгаалахын яам жил бүр гаргадаг илтгэлээ өчигдөр танилцуулсан байна.
Япон Улс Токто арлыг эзэмших эрхтэй гэдгээ дахин илэрхийллээ. Харин Сөүл эрс эсэргүүцэж буйгаа мэдээлэв. Японы Батлан хамгаалахын яам жил бүр гаргадаг илтгэлээ өчигдөр танилцуулсан байна. Уг илтгэлд Токто арал бол түүхийн утгаараа болон олон улсын хууль ёсны дагуу Японы газар нутаг мөн болох тухай онцолжээ.
Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Чхо Дэ Ён мэдэгдэл хийсэн байна. “Өмнөд Солонгосын Засгийн газар “Японы батлан хамгаалах-2012” илтгэлд гарсан Токто аралтай холбоотой асуудалд эрс эсэргүүцэл илэрхийлж, цэг тавихыг хүсч байна.
Токто арал түүх, газарзүй болон олон улсын хуулийн дагуу Солонгосын газар нутаг мөн” гэж уг мэдэгдэлд онцолжээ гэж “ИТАР-ТАСС” агентлаг дамжуулав. Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын албаныхан ч мөн энэ талаар мэдээлэл хийж, иймэрхүү газар нутгийн санаархлаа даруй зогсоохыг шаардаж буйгаа илэрхийлсэн байна.
Токто нь Японы тэнгисээс баруун зүгт байрладаг 0.188 хавтгай дөрвөлжин талбай бүхий хадархаг бүлэг арал юм. 1945 онд Зөвлөлтийн арми Өмнөд Солонгосыг Японы колончлолоос чөлөөлснөөс хойш уг арал олон улсын маргааны цөм болоод буй.
“1905 онд Японы хаант гүрний бүрэлдэхүүнд орсон эл нутаг дэвсгэрийг Өмнөд Солонгос хууль бусаар өөрийн болгоод байна. Сөүл, Пхеньян хоёулаа уг арлыг анхнаасаа Солонгосынх гэж “гүрийсээр” ирсэн” гэж Токио мэдээлсэн байна. Одоогоор тус арал Өмнөд Солонгосын хяналтад байдаг.

Ц.МӨНХЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ЧААВААС ДАА (182.160.21.85)

    2012-08-01

    дэлхий дээр солонгос япон хоёр хамгийн жижиг газар нутагтайгаараа зовж байх шив дээ өрөвдөлтэй юм чааваас энэ хоёр улсын иргэд жижиг газар нутагтай гэдгээрээ санаагаар унадаг биз өрөвдөлтэй амьтад