Хойд Солонгос НҮБ-аас тусламж хүслээ
- 2012-08-01
- Дэлхий
- 0
Тус улсын удирдлагууд нүүрлээд буй байгалийн гамшгийн үр дагаврыг
арилгахад дэмжлэг үзүүлээч хэмээн НҮБ-д хандсан байна. НҮБ ч туслахад
бэлэн гэдгээ илэрхийлжээ.
Тус улсын удирдлагууд нүүрлээд буй байгалийн гамшгийн үр дагаврыг арилгахад дэмжлэг үзүүлээч хэмээн НҮБ-д хандсан байна. НҮБ ч туслахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.
НҮБ-ын шинжээчдийн баг өчигдөр Хойд Солонгосыг зорьсон агаад тусламжийн хэмжээ ямар байх шаардлагатайг тогтоох гэнэ. Түүнээс гадна НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн баг сүйрэлд илүү нэрвэгдсэн хоёр сууринд ажиллахаар болжээ.
Өнгөрөгч сарын хоёрдугаар хагасаас эхэлсэн үерийн гамшгийн уршгаар тус улсын 88 хүн хорвоог орхисныг НҮБ-аас тогтоосон байна.
Харин зам талбайн эвдрэл гэмтэл, ургацын алдагдал зэргийн нийт хохирлыг хараахан тогтоогоогүй аж. ХАА-н 30 мянга гаруй га талбай усанд автсан гэсэн мэдээлэл бий. Тус улсад нүүрлээд байсан хэт халалт, гангийн дараа үерийн аюул үргэлжилжээ.

Ц.МӨНХЖАРГАЛ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)