Саудын Арабын жудоч хижабтай барилдана

Тус улсын эмэгтэй жүдоч Войдан Шахеркани Лондоны олимпод үндэснийхээ хувцастай барилдахаар болжээ.
Тус улсын эмэгтэй жүдоч Войдан Шахеркани Лондоны олимпод үндэснийхээ хувцастай барилдахаар болжээ. Өмнө нь олон улсын жүдогийн холбооны зөвлөлөөс лалын шашинт эмэгтэйчүүд шашны уламжлалт хувцас, толгойн битүү алчууртай оролцож болохгүй гэж байсан юм. Харин Лондоны олимпоор тэд уг хоригоо цуцалсан байна.
Холбооны удирдлагуудын гаргасан шийдвэрээр, лалын шашинт эмэгтэй жүдоч барилдахад арай дөхөм болгон шинэчилсэн загвар бүхий хижаб /лалын шашны уламжлалт хувцас/-тай барилдаж болно гэжээ.
Жүдогийн 78 кг-д барилдаж буй Войдан Шахеркани, “Хэрвээ хижабтай барилдах зөвшөөрөл өгөхгүй бол олимпийн тэмцээнийг орхино” хэмээн мэдэгдээд байсан.
Учир нь тус улсын Засгийн газраас хижабтайгаа оролцоно гэвэл олимпод явуулна гэсэн нөхцөл тавьж зөвшөөрөл олгосон гэнэ. Шахеркани нь улсаа төлөөлөн оролцож буй анхны хоёр эмэгтэй тамирчны нэг юм.
Нөгөө нь 800 метрийн гүйлтэд хүч үзэх аж. Саудын Араб өмнө нь аль ч олимпийн наадамд эмэгтэй төлөөлөгч илгээж байгаагүй юм.

Ц.МӨНХЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)