Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр 16.30 цагт барилдана

Монгол Улсын Хөдөл¬мөрийн баатар, гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга НайдангийнТүвшинбаяр эрэгтэйчүүдийн -100 кг-д, ОУХМ өнөөдөр барилдана.
Монгол Улсын Хөдөл¬мөрийн баатар, гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга НайдангийнТүвшинбаяр эрэгтэйчүүдийн -100 кг-д, ОУХМ өнөөдөр барилдана. Тус жинд 30 тамирчин өрсөлдөх бөгөөд манай бөх эхний тойрогтоо Тайландын Теерават Хомклинтэй учраа таарчээ. Мөн эмэгтэйчүүдийн -78 кг-ийн жинд ОУХМ П.Лхамдэгд нар зодоглоно. Олимпийн аваргын хэсэгт Голланд, БНСУ, Япон, Англи, Португалын бөхчүүд бий. Харин ОУХМ П.Лхамдэгдийн хэсэгт Франц, Египет улсын хатуухан сатууд бий.Аваргууддаа амжилт хүсье

Ч. Батцэцэг

www.unen.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)