Обамагийн гарал үүсэлд ”Цагаан ордон” эмзэглэхгүй
- 2012-08-02
- Дэлхий
- 0
АНУ-ын анхны өнгөт арьст Ерөнхийлөгч Обамаг Америкт байсан анхны африк
боолчуудын нэгний удам хэмээн шуугиж эхлэв. Обамагийн эцэг, өвөг, хуланц
өвөг хүмүүсийн он дараалсан түүхийг бичсэн материал өнгөрөгч мягмар
гаригаас олноо хүрч эхэлсэн. Ancestry.com цахим хуудасны генийн
судлаачид уг материалыг танилцуулсан юм.

Харин шуугиантай холбогдуулан Цагаан ордноос “Ерөнхийлөгч Барак Обамагийн дээд өвгийг африк боол байсан гэсэн хувилбар АНУ-ын өвөрмөц чанарыг няцааж байна.
Бид энэ мэдээллийг Ерөнхийлөгчтэй хэлэлцээгүй. Мэдээлэл үнэн, худал нь чухал бус. Гагцхүү манай орны бусдаас онцлог чанар болох олон үндэстний нэгдмэл санаа, олон талт байдлыг доош хийж байна. Уг судалгааны үнэн мөнийг тогтоох шаардлагагүй” гэж мэдэгдлээ.
Ancestry.com сайтын судалснаар Ерөнхийлөгч Обама насан туршдаа боолын хөдөлмөр эрхэлсэн Жон Панчагийн 11 дэх үеийн ач хүү. Обама эхийнхээ талаас Панчагийн удам болж байгаа аж. Ерөнхийлөгчийн цагаан арьст эх Банчагийн овгийн эхний үсэг өөрчлөгдсөн гэнэ.
Учир нь, 17- 18 зууны үед нэрийг сонсголоороо өөрчлөн бичих явдал их байсан гэнэ. Өнгөт арьст Панчагийн эх, эхнэр ч цагаан арьст байсан аж. “Энэ нь Ерөнхийлөгч Обама анхнаасаа л холимог гэр бүлээс гаралтайг баталж байгаа юм” гэж судлаачид дүгнэжээ. Панча 1640 онд Виржинияд нэгэн баяны эдлэнд зарц байхдаа оргон баригдсанаар насаараа боол байх шийтгэл хүлээсэн нэгэн байжээ.
Олон цус холилдсон удамтай Обамагийн уг гарвал олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, эрдэмтэн судлаачдын анхаарлын төвд нэг бус удаа өртөж байсан. Тэр ч байтугай тэрбумтан Уоррен Баффет болон Ерөнхийлөгч асан жижиг Буш нарыг ч Обамагийн холын хамаатан хэмээн тодорхойлж байв.
Ц.МӨНХЖАРГАЛ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
Ц.Баатар (203.91.117.4)
Ямар сонин юмаар хайран цагаа үрэх хэрэг байна уу Явж явж бид нэг л гаралтай өөрөөр хэлбэл хэрэв бидний өвөг сармагчин бол бид нэг ойд өссөн юм биш үү