Алдартны охин шийтгэл сонсов

Алдар нэртэй, эд хөрөнгөтэй хүмүүсийн үр хүүхэд бүхэн өв тэгш, сайхан амьдардаггүй. АНУ-д олон нийтийн газар шар айраг хэрэглэх нь хуулиар хориотой.
Алдар нэртэй, эд хөрөнгөтэй хүмүүсийн үр хүүхэд бүхэн өв тэгш, сайхан амьдардаггүй. АНУ-д олон нийтийн газар шар айраг хэрэглэх нь хуулиар хориотой. Мөн 21 нас хүрсэн хүн л спиртийн төрлийн ундаа худалдан авах эрхтэй. Харин 21-ээс доош настай хэн ч хаанаас ч “арын хаалга”-дах боломжгүй.
Өнгөрсөн сард Холливудын алдартан Брюс Уиллис, Деми Мур нарын охин 20 настай Скаут Уиллис метронд шар айраг ууж яваад цагдаагийн ажилтны нүдэнд өртөн багагүй шуугиан дэгдээсэн.
Түүнийг биеийн байцаалтаа шалгуулахыг шаардахад “оддын” охин заль хэрэглэн, хуурамч бичиг баримт үзүүлснээр асуудлыг улам төвөгтэй болгосон. Үүний уршгаар охин нэг шөнийг “хар гэрт” өнгөрүүлээд суллагджээ.
Хэргийг Манхэттений шүүх хэлэлцэн, Уиллист хоёр өдрийн турш олон нийтийн ажил хийх шийтгэл оногдуулсан байна. Үүний дараа охин гэм зэмгүй болох аж.

Ц.МӨНХЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • хуульч гэхдээ нямдорж биш (202.55.191.37)

    2012-08-02

    хуулийг ингэж хэрэгжүүлмээр байна тэгэхэд манайд яаж байна бага насны хүүхдүүд архидаад хэн тэдэнд зарж байна ойлгомжтой аль ч түвшинд хууль ингэж хэрэгжмээр байна