Сая ам.долларын марталт

Швейцарийн нэгэн хөгжимчин зорчиж явсан галт тэргэндээ хийл хөгжмөө мартан буужээ. Энэ нь Италийн аугаа мастер Антонио Страдиварийн урласан хийл бөгөөд хоёр сая гаруй ам.долларын үнэтэй нандин бүтээл. Нэрээ хэлэхээс татгалзсан “аугаа мартагч” өөрийн найзын тоглолтод хөгжмөө зээлдүүлэхээр явж байсан аж.

Концерт Швейцарийн Берн хотод болох ёстой байсан бөгөөд тийм үнэт зүйлээ хүргэж өгөхөөр явж байсан хүн мартаад орхичихдог нь үнэхээр л “аугаа марталт” болж байгаа юм гэж Их Британийн “The Telegraph” сонин онцолжээ.
Хөгжимчин хийлээ мартсанаа санасан даруй цагдаад хандсан аж. Цагдаагийнхан галт тэрэгний хяналтын дурангийн бичлэгийг нягтлан шалгасны дүнд өөр нэг зорчигч хөгжмийг авч буусныг тогтоосон байна.
Азаар Страдиварын хийлийг үнэнч нэгэн олжээ. Тэрбээр хаяж,, гээсэн зүйлсийн лавлах товчоонд хүргэж өгсөн байжээ.

Ц.МӨНХЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)