Н.Төгсцогт 21.15 цагт тулалдана
- 2012-08-03
- Спорт
- 0
Лондонгийн олимпод эх орноо төлөөлөн оролцож буй дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт 52 кг-ын жинд өнөөдөр манай цагаар 21.15 цагт хүч үзнэ
Лондонгийн олимпод эх орноо төлөөлөн оролцож буй дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт 52 кг-ын жинд өнөөдөр манай цагаар 21.15 цагт хүч үзнэ. Тэрээр Бээжингийн олимпийн хүрэл медальт, 2007 оны дэлхийн аваргын хүрэл, Европын аваргын хошой хүрэл медальт Италийн боксчин Винченко Пикардитай тулна. Манай боксчин Винченко Пикардиг 2009 оны ДАШТ-д нутагт нь ялж, мөнгөн медальд хүртэж байсан удаатай. Н.Төгсцогт эхний тулаанаа Азербайжаны боксчин Элвин Мамишзадатай хийж өрсөлдөгчөө 18-11 харьцаатайгаар ялж байсан.
Лондонгийн олимпод эх орноо төлөөлөн оролцож буй дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт 52 кг-ын жинд өнөөдөр манай цагаар 21.15 цагт хүч үзнэ. Тэрээр Бээжингийн олимпийн хүрэл медальт, 2007 оны дэлхийн аваргын хүрэл, Европын аваргын хошой хүрэл медальт Италийн боксчин Винченко Пикардитай тулна. Манай боксчин Винченко Пикардиг 2009 оны ДАШТ-д нутагт нь ялж, мөнгөн медальд хүртэж байсан удаатай. Н.Төгсцогт эхний тулаанаа Азербайжаны боксчин Элвин Мамишзадатай хийж өрсөлдөгчөө 18-11 харьцаатайгаар ялж байсан. Ч. Батцэцэг
www.unen.mn

Сэтгэгдэл (1)
odnoo (203.194.115.253)
Amjilt husie eh orondoo medalitai irne gedegt itgej bna