Европын холбоо өрсөлдөгчтэй болох уу
- 2012-08-03
- Дэлхий
- 0
Европын холбоо түүхэндээ анх удаа хатуухан өрсөлдөгчтэй болох нь...
Европын холбоо түүхэндээ анх удаа хатуухан өрсөлдөгчтэй болох нь. Учир нь ОХУ-ын Ерөхийлөгч Путин ЕвроАзийн холбоо байгуулах шийдвэрээ ажил хэрэг болгохоор нэлээд шаргуу хөөцөлдөж байгаа тухай Германы Merkator сангийн ажилтан Лиана Фикс “Die Welt” цахим хуудаснаа нийтлүүлсэн материалдаа онцолжээ.
ЕвроАзийн холбоо байгуулах Путины санаа анхандаа бүтэшгүй зүйл мэт төсөөлөгдөж байсан гэдгийг ч шинжээч дурьдсан байна. Гэхдээ Оросын тал уг асуудалтай холбоотой төсөл, төлөвлөгөөг байнга танилцуулах болсон аж. “Эдгээр төсөл нь ч боломжийн, үнэхээр ЕвроАзийн холбоо байгуулагдах боломжтойг харуулсан.
Хэрвээ Орос уг холбоог байгуулж чадвал дэлхийн индэрт эдийн засгийн хүчирхэг гүрэн болж чадах нь гарцаагүй. Энд Путины Украинтай хэрхэн харилцаа холбоотой байх нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэхэд хилсдэхгүй. Украин уг төсөлд сайнаар хандан оролцвол улстөр, эдийн засгийн хүчирхэг нөлөө үзүүлнэ.
Гэхдээ Украины Ерөнхийлөгч Виктор Янукович улсынхаа ирээдүйн хувь заяаг Европын холбоотой салшгүй холбоотой гэж нэг бус удаа мэдэгдэж байсан” хэмээн шинжээч бичжээ. Гэхдээ Орос Украиныг Евро-Азийн холбоонд татан оруулахын тулд боломжтой бүхнээ хийж байгаа, хийсээр ч байх хандлагатай байна.
Орос энэ талын бэлтгэл ажлаа ийн зохион байгуулалттайгаар чангалж байхад Европын холбоо зарим талаараа нэр хүндээ алдаад байгаа.
Тухайлбал, хамтран ажиллагсаддаа өндөр шаардлага тавьдаг хэрнээ хариуд нь холбоондоо элсүүлэх тухай санал болгодоггүй гэсэн шүүмжлэлд байнга өртдөг. “Харин Евро-Азийн холбоог Орос удирдах ч үйл ажиллагааны систем нь Европын холбоотой төстэй, гэсэн мөртлөө европ бус орос хэв маягтай байх нь тодорхой” гэж Лиана Фикс тодорхойлжээ.
Дашрамд сануулахад, Евро-Азийн холбоо байгуулах төсөл 2010 оноос яригдаж эхэлсэн. Уг холбоог байгуулах тунхаг бичигт Орос, Беларусь, Казахстан улсууд гарын үсэг зурсан бөгөөд Киргиз, Тажикстан зэрэг орнууд холбоонд нэгдэхээр нэрээ дэвшүүлээд буй.

Ц.МӨНХЖАРГАЛ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)