Тагнуулын төв албаныхан Сирийн босогчдод тусална

АНУ-ын Ерөнхийлөгч Обама Тагнуулын төв удирдлагын тусгай албаныхан болон Америкийн бусад байгууллагынханд Сирийн босогчдод тусламж үзүүлж болно гэсэн зөвшөөрөл олгосон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Обама Тагнуулын төв удирдлагын тусгай албаныхан болон Америкийн бусад байгууллагынханд Сирийн босогчдод тусламж үзүүлж болно гэсэн зөвшөөрөл олгосон байна.
Энэ тухай АНУ-ын Засгийн газрын төлөөлөгчид Их Британийн Reuters агентлагт мэдээлжээ. АНУ-ын тусгай албаныханд уг зөвшөөрлийг олгосноор Сирийн босогчдод Ерөнхийлөгч Башар Асаадыг түлхэн унагаахад нь үзүүлж буй томоохон дэм болж байгаа юм гэж ИТАР-ТАСС онцолсон байна.
АНУ Сирийн босогчдод зэвсэг нийлүүлээгүй ч босогчдыг дэмжиж буй Турк, Саудын Араб, Катар зэрэг холбоотнууд нь тэдэнд зэвсэг нийлүүлж буйг Reuters мэдээлсэн. Түүнээс гадна Саудын Араб болон Катарын зарим баян гэр бүл Сирийн босогчдод багагүй хэмжээний санхүүгийн тусламж үзүүлсээр байгаа.
Сирийн зэвсэгт босогчдыг дэмжсэн Обамагийн энэхүү гэнэтийн шийдвэрийг Америкийн зарим хууль сахиулагч нар илт буруушаан шүүмжилж байгаа аж. Учир нь Асаадын эсрэг босогчдын талаар мэдээлэл харьцангуй бага.
Түүнээс гадна сүүлийн үед босогчдын эгнээнд “Аль-Кайда”- гийн хамсаатнууд байж болзошгүй лалын шашинт тэмцэгч нар нэлээд нэгдэх болсон гэсэн мэдээлэл ийм шүүмжлэл дагуулж байгаа юм.

Ц.МӨНХЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)