Тагнуулын газрын дэргэд бөмбөг дэлбэрчээ

Ливийн Бенгази хотын тагнуулын албаны барилгын дэргэд террористууд бөмбөг дэлбэлсэн байна.
Ливийн Бенгази хотын тагнуулын албаны барилгын дэргэд террористууд бөмбөг дэлбэлсэн байна. ИТАРТАСС-ийн мэдээлснээр дэлбэрэлт хүний аминд хүрэх хэмжээний онцгой аюул дагуулаагүй аж.
Алан хядагчид тусгай албаны төв байгууламжийн дэргэдүүр автомашинтай өнгөрч явснаа гэнэт тэсрэх төхөөрөмж шидэн дэлбэлсэн байна.
Дэлбэрэлтийн давал гаанд тагнуулын албаны болон ойр хавийн барилгуудын цонхны шил хагарчээ. Өнгөрөгч ням гаригт алан хядагч нар Бенгази хотын тусгай албаны хурандаа Сулейман Бузридын амийг хөнөөсөн.
Түнийг лалын сүмд мөргөл үйлдээд буцаж явахад нь буудан хөнөөсөн юм. Тагнуулын албаны хурандаа агсан Мухаммар Каддафигийн аюулгүй байдлыг хангахад хүчин зүтгэх ёстой ч шинэ Засгийн газрын төлөөх бослогыг дэмжиж, босогчидтой нэгдэж байсан аж.
Тус хотод сүүлийн хэдэн сарын турш гэнэтийн халдлага давтагдсаар байгаа бөгөөд барууны орнуудын төлөөллүүд халдлагын золиос болсон нь цөөн бус.

Ц.МӨНХЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)