АНУ Ираны эсрэг зэвсэг ашиглахад бэлэн гэв

АНУ Ираны цөмийн асуудлыг дипломат замаар шийдвэрлэж болно гэж урьдын адил найдсаар байгаа.
АНУ Ираны цөмийн асуудлыг дипломат замаар шийдвэрлэж болно гэж урьдын адил найдсаар байгаа. Гэвч АНУ-ын гаргасан энхийн хэлэлцээр, эдийн засгийн хориг батламжууд үр дүн өгөхгүй бол цэргийн хүч ашиглахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.
Америкийн Засгийн газрын энэхүү байр суурийг тус улсын Батлан хамгаалахын сайд Леон Панетт Ойрхи Дорнодод айлчлал хийх үедээ онцлон илэрхийлсэн байна.
Тэрбээр Израильд Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон өөрийн хамтрагч Эхуд Барактай уулзалт хийсэн. Ираны цөмийн асуудалд АНУ ийм байр суурьтай байгааг үндэслэн Израилын Ерөнхий сайд бусад орныг ч мөн ийм шийдвэртэй алхам гаргаасай хэмээн уриалсан аж.

Ц.МӨНХЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)