Домогт тамирчин аугаа тамирчинд медаль гардуулахыг хүсэв

ЗХУ-ын /хуучнаар/ домогт гимнастикч Лариса Латынина олимпийн тоглолтоос хамгийн олон алтан медаль хүртсэн дээд амжилтаа АНУ-ын усанд сэлэгч М.Фелпст алдсан билээ.
ЗХУ-ын /хуучнаар/ домогт гимнастикч Лариса Латынина олимпийн тоглолтоос хамгийн олон алтан медаль хүртсэн дээд амжилтаа АНУ-ын усанд сэлэгч М.Фелпст алдсан билээ.
Гэсэн ч тэрбээр, “Би бол эмэгтэй хүн. Дээр нь гимнастикчин. Харин М.Фелпс бол эрэгтэй хүн. Усанд сэлэгч. Тэгэхээр бид хоёрын хооронд ялгаатай зүйл их байгаа биз. Би ганцхан зүйл онцолж хэлье.
Эмэгтэй тамирчдаас миний амжилтыг эвдэх тамирчин ойрын 10 жилд төрөхгүй” хэмээжээ. Мөн “Намайг илүү сайжирч, амжилтаа ахиулахад өрсөлдөгчид маань тус болдог байсан.
Гол өрсөлдөгчид маань Софья Муратова, Полина Астахова нар байлаа. Харин Вера Чаславска миний хувьд Фелпсийн хувьд Райан Лохте ямар байдаг билээ тийм л өрсөлдөгч байсан. Гимнастикийн түүхэнд бид хоёр л олимпод хоёр удаа үнэмлэхүй аварга болж байсан. Шуудхан хэлэхэд хоёр олимпод дараалан үнэмлэхүй ялалт байгуулсан хүн надаас өөр байхгүй.
Лондонд болж буй олимпийн тоглолтод Фелпс миний тогтоосон дээд амжилтыг эвдлээ. Би түүнд медаль гардуулахыг хүсч байна. Гэвч дэг журам бол дэг журам л байдаг.
Олимпийн шагнал гардуулах ёслолд хэн дуртайг нь оролцуулаад байдаггүй л дээ” гэж ярьсан аж. Майкл Фелпс олимпийн тоглолтоос хамгийн олон медаль авсан тамирчнаар тодроод буй. Өдгөө түүний цуглуулгад олимпийн 19 медаль орсноос алт 15, мөнгө хоёр, хүрэл хоёр байгаа юм.

З.ЦЭЦЭН

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (183.99.220.5)

    2012-08-08

    aguu tamirchid yumaa